Оёмол, сүлжмэл, бүтээгдэхүүний салбарыг хөгжүүлэх өнөөгийн шаардлага

Authors

  • Enkhmaa B Дэд профессор, МУИС-ЭЗС-ийн Менежментийн тэнхимийн багш

Abstract

2005 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр, зарим судлаачдын хэлсэнээр, дэлхийн оѐмол, сүлжмэл бүтээгдээхүүний салбарт хувьсгал гарлаа. Учир нь энэ өдрөөр АНУ, Европын холбооны улсаас зарим улсуудын оѐмол, сүлжмэл бүтээгдэхүүний экспортод тогтоож байсан квотыг бүрэн халах шилжилтийн үйл явц дуусгавар болсон юм. Ийнхүү Дэлхийн Худалдааны Байгууллагын (ДХБ)
гишүүн аль ч орны уг төрлийн бүтээгдэхүүний экспортод хориг тавих боломжгүй болж байгаа билээ. Хэдийгээр энэ шилжилт нэгэн шөнийн дотор хийгдээгүй, бүхэл бүтэн 10 жилийн туршид тодорхой шатлалтайгаар явагдсан боловч, дэлхийн томоохон импортлогч орнууд чухал нэрийн барааны импортод тогтоосон хоригоо цуцлахаа эцсийн өдөр хүртэл хойшлуулсаар ирсэн учир энэ өдрөөс хойш уг салбарт гарах өөрчлөлтүүд нь ихээхэн гүн гүнзгий байж, оѐмол сүлжмэл бүтээгдэхүүнийг голчлон үйлдвэрлэдэг хөгжиж буй орнуудын хувьд ихээхэн үр дагавартай байх болов уу гэсэн таамаглал судлаачдын дунд байгаа
юм.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-27