Уул уурхайн төслийг хэрэгжүүлэхэд симуляци дүн шинжилгээний аргыг хэрэглэx нь
Abstract
Уул уурхайн бизнес нь үйл ажиллагааныхаа цар хүрээ, зарцуулагдах хөрөнгө төсөв, нийгэм эдийн засгийн бусад ярвигтай, тодорхой бус байдал гэх зэрэг олон хүчин зүйлээс хамааран өндөр эрсдэлийг үргэлж дагуулж байдаг онцлогтой билээ.
Иймээс аливаа уул уурхайн үйл ажиллагааны төслийг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө үүсч болох эрсдэлийг нь судлан тооцох шаардлагатай юм. Тухайн төслийн үйл ажиллагааг эхлүүлэхээс өмнө симуляци шинжилгээний аргыг ашиглан гарч болох зарим эрсэдлүүдийг нь виртуал байдлаар загварчлан , түүнийгээ судалж үзсэнээр эрсдэлүүдийг бууруулах боломжтой болно. Ер нь төслийн удирдлагад Симуляци шинжилгээний аргыг хэрэглэснээр төслийн үр дүнг урьдчилан виртуал байдлаар, өөрөөр хэлбэл, бодит мэтээр харах боломжтой болдог. Энэхүү судалгаагаар уул уурхайн олборлолт болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд симуляци шинжилгээний аргыг хэрэглэх боломжтой бөгөөд , ингэснээр олон бодит давуу тал, боломжийг буй болгож болох талаар санаа дэвшүүлж байна.
Downloads
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 ЭДИЙН ЗАСАГ: ОНОЛ, ПРАКТИК
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.