МОНГОЛЫН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫН ТҮВШНИЙ ШИНЖИЛГЭЭ
Abstract
Компанийн засаглалын гол хүчин зүйлүүдийн нөлөө Монголын нөхцөлд хэрхэн харилцан хамааралтай байж болохыг нээлттэй компаниудын жишээн дээр тулгуурлан судлах, ингэхдээ компанийн засаглалын нээлттэй байдлын олон хүчин зүйлсийн хоорондын харилцан хамаарал болон эргээд компанийн нээлттэй байдалд үзүүлэх тус бүрийн нөлөөллийг нь харуулах нь энэхүү ажлын зорилго болно. Энэ ажлын үр дүнд Монголын хувьцаат компаниудын нээлттэй байдлын индекс тооцогдож, сайн дураараа мэдээллээ нээлттэй байлгахад нь компаниудад нөлөөлдөг гол хүчин зүйлсүүд нь дэлхийн жишиг стандарт үзүүлэлтүүдийн хандлагатай таарч байгаа эсэх нь тодорхойлогдох ач холбогдолтой юм.
Downloads
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 ЭДИЙН ЗАСАГ: ОНОЛ, ПРАКТИК
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.