САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН АУДИТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЗАРИМ АСУУДЛУУД

Authors

  • Baasanjav G МУИС ЭЗС-ийн НББ-ийн багш
  • Erdenetuya E СЗХ-ны ДГ-ын хянан шалгагч

Abstract

Монголын Төрийн аудитын байгууллага болон хувийн аудитын байгууллагууд нь үйл ажиллагаагаа өнөө үед Төрийн аудитын тухай хууль, Аудитын тухай хууль, Аудитын олон улсын стандарт, заавар журамд нийцүүлэхийн тулд аудитын ажилд чанарын хяналт тавьж, улмаар боловсронгуй болгох асуудал чухлаар тавигдаж байна. Тиймээс ч нягтлан бодогчид, санхүү бүртгэлийн мэргэжилтэн, санхүүгийн шинжээч, аудиторууд энэ салбарт чухал байр суурь эзлэн орчин үеийн нягтлан бодох бүртгэл аудитыг хөгжүүлэхэд нөлөөлж байна. Санхүүгийн тайланг баталгаажуулах эрсдлийг өөрсдөө үүрч хариуцлагаа ухамсарлаж аудитын шалгалтыг явуулж байгаа нь Аудитын олон улсын стандартад нийцэх алхамыг тавьж байна. Манай улсын хувьд нягтлан
бодох бүртгэл, аудит, хөрөнгийн үнэлгээний асуудлыг зохицуулахад Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын Санхүүгийн Корпораци, Жайка зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд, донор орнуудын тусламж дэмжлэг их
үүрэг гүйцэтгэж ирсэн.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-24