МАЛЧИН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭЛТИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД

Authors

  • Khurtsbileg L Доктор, Дэд Профессор БНХАУ – ын ӨМӨЗО – Тариалангийн Их Сургуулийн багш

Keywords:

Малчин өрх - Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэлт - Өвөрмонгол

Abstract

Өвөр монголын бэлчээр хадлан багасч элсний нүүдэл нэмэгдсээр байна. Жил ирэх бүр бэлчээр нутаг доройтон, хүрэлцээ хангамж нь буурч, байгаль цаг уурын хүчин зүйлс хурдацтай өөрчлөгдөж байгаагийн зэрэгцээ бүс нутагт хүн амын
өсөлт хурдацтай явагдаж байгаа нь мал аж ахуйн тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Дээрх асуудлыг шийдвэрлэх зорилгоор Өвөрмонголын засгийн газраас малчдын малын тоо толгойг хязгаарлах, тодорхой хугацаанд бэлчээр ашиглахыг хориглох, малыг байнгын тэжээлд оруулах, малчин өрхийг нүүлгэн шилжүүлэх зэрэг бодлогын чанартай арга хэмжээ авч байна. Гэвч дээрх арга хэмжээ нь малчдын сонирхолтой нийцэхгүй байгаагаас хэрэгжүүлэх явцад тодорхой бэрхшээлтэй тулгарч байна. Иймд дээрх хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шулуун хөвөө цагаан хошууны жишээн дээр малчин өрхийн орлого ба үйлдвэрлэл эрхлэлтийн өнөөгийн байдлыг судлан малчин өрхийн үйлдвэрлэл эрхлэлтийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлох юм.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-24