Махны кластерыг хөгжүүлэх урьдчилсан нөхцөл байдал
Abstract
Энэ ажилд Монгол улсын махны салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд тулгарч буй асуудлын мөн чанарыг шинжилнэ. Тулгарч буй асуудлын гол шалтгаан болон харилцан хамаарлыг газарзүйн байршлаар бараа үйлчилгээний зах зээлийг тэлэх асуудалтай холбон авч үзэж, улмаар шинжлэх ухааны хосолмол суурь судалгаа дутагдаж байгаа болон бизнесийн нэгдэл, үйлдвэрүүдийн нийгэмлэгийн хамтын ажиллагаа нягтарч чадахгүй байгаатай холбон тайлбарлана. Эдийн засгийн бүсчиллээр бизнесийн байгууллагын стратеги, төлөвлөлт зөв байх нь асуудлыг шийдэх гол арга зам болохыг махны салбарын жишээ, баримтаар батлан харуулах юм. Энэ ажлын үр дүн нь эдийн засгийн бүсчиллээр салбарыг хөгжүүлэхдээ эдийн засгийн бүтцийн
өөрчлөлтийг дээрээс нь доошоо чиглэсэн бус, харин дороосоо дээшээ чиглэсэн бодлогын хандлагад (компаниудын санаачилгад) үндэслэн газарзүйн байршлаар өрсөлдөөний ялгаатай хувилбаруудыг хэрэгжүүлбэл махны үйлдвэрийн өрсөлдөх чадварын өнөөгийн хөгжлийн үйл явц харьцангуй хурдтай өрнөж болохыг нотлон харуулах болно. Түүнчлэн уг судалгааны арга зүй нь бусад кластер-салбарын бүсчилсэн хөгжлийн стратеги, төлөвлөлтөнд өрсөлдөх чадварыг хэмжих үзүүлэлтийг шинжлэн ялгаатай бодлогын хувилбарт хувь нэмэр оруулах юм.
Downloads
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 ЭДИЙН ЗАСАГ: ОНОЛ, ПРАКТИК
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.