ӨРТГИЙН СИТЕМИЙГ УДИРДЛАГЫН ШИЙДВЭРТ ОНОВЧТОЙ АШИГЛАХ НЬ

Authors

  • Tsetsegdelger E

Abstract

Зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниудын удирдлагууд эдийн засгийн хувьсан өөрчлөгдөх нөхцөл байдлыг мэдэрч, түүнд тохирсон богино хугацааны шийдвэрүүдийг ухаалгаар гаргах, компанийн үйл ажиллагааг оновчтой удирдан зохион байгуулах асуудал бизнесийн өмнө тулгарч байдаг. Үйлдвэрлэл эрхэлдэг компаниудын удирдлагын богино хугацааны шийдвэр гаргалтад нөлөөлдөг чухал мэдээллийн нэг нь зардал, өртгийн мэдээлэл байдаг. Өртөг, зардлын мэдээлэл нь оновчтой үнэн зөв байвал удирдлагын бодитой, үр дүнтэй шийдвэр гаргах үндэслэл болно. Манай улсад үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын зардлын бүртгэлийн тогтолцоонд сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц ахиц гарч байгаа боловч зардал, өртгийн мэдээллийн системийг удирдлагын шийдвэр гаргалтад оновчтой хэрэглэх шаардлага байсаар байна. Тиймээс компаниудад өөрийн үйлдвэрлэлийн онцлогт тохирсон өртгийн системийг нэвтрүүлэх хэрэгцээ зүй ѐсоор тавигдаж байгаа юм.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-23