АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ОЛОН УЛСЫН ШИЛЖИЛТИЙН МЕХАНИЗМ, ТҮҮНИЙ МОНГОЛД ҮЗҮҮЛЖ БАЙГАА НӨЛӨӨ

Authors

  • Tuya D

Keywords:

labour force, international migration, mechanism of international migration, economically active population, manpower, factors of international migration, subjects of international migration.

Abstract

Эрдэм шинжилгээний өгүүлэлдээ ажиллах хүчний олон улсын шилжилтийн механизмын бүтэц, мөн чанарыг улс хоорондын эдийн засгийн идэвхтэй хүн амын шилжилт, солилцоог зохион байгуулах, үйл ажиллагааг хангах арга болохын хувьд судалж илрүүлсэн. Механизмын үйлдлийн объектив хүчин зүйлсүүд болон субъектив шалтгаануудыг , нөлөөллийн обьект, субьектийг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл ажиллах хүчийг эзэмшигч байдаг иргэн, Засгийн газар, төр, үндэсний болон үндэсний гадуурхи нийгмийн байгууллагуудыг үйлдлийн объект, субъектэд тооцсон. Ажиллах хүчний олон улсын шилжилтийн механизмыг хэрэгжүүлэх зорилго, дэд зорилгыг томьѐолсон. Тавьсан зорилгодоо хүрэх арга хэрэгсэлийг гаргаж ирсэн. Үр дүнгийн үнэлгээний шинжүүрийг санал болгосон. Шилжилтийн бодлого болон нийгмийн орчны үүргийг, түүнчлэн ажиллах хүчний олон улсын шилжилтийн механизмын үйл ажиллагааг илрүүлсэн.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-17