ОРЧИН ҮЕИЙН СТАТИСТИКИЙН МЭРГЭЖЛЭЭР ТӨГСӨГЧДӨД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Abstract
Үндэсний статистикийн салбарт 255 албан хаагч ажил үүрэг гүйцэтгэж байгаагаас орон нутагт 149 албан хаагч ажиллаж байна. Үндэсний статистикийн хорооны албан хаагчдын 3,1 хувь нь доктор, 12,9 хувь нь магистр, 80,2 хувь нь бакалаврын боловсролтой байгаа бөгөөд 51,4 хувийг статистикч-эдийн засагч, 3,5 хувийг хүн ам зүйч статистикч нийтдээ 55 хувь нь статистикчид байна.Статистикийн салбарын хүний нөөцийг бүрдүүлэхдээ статистикийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг үндсэн сургууль болох МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг статистикийн мэргэжлээр төгсөж буй шинэ залуу боловсон хүчнээр бэхжүүлэх үндсэн чиглэл зорилго баримталж байна.Монгол Улсын “Төрийн албаны тухай” хуулийн дагуу Статистикийн альIшатны байгууллага нь төрийн захиргааны байгууллагын хувьд ажлын сул байрыг нийтэд зарлан төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн төрийн албаны нөөцөд бүртгэлтэй иргэдээс мэргэжил, боловсролын түвшинг харгалзан Төрийн албаны зөвлөлөөс баталгаажуулсан саналын дагуу тухайн зарласан ажлын байранд үр дүнгийн гэрээ байгуулан ажиллуулж байна.
Downloads
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 ЭДИЙН ЗАСАГ: ОНОЛ, ПРАКТИК
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.