СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭ, ЦААШДЫН ЗОРИЛТ

Authors

  • Batmunkh B

Abstract

МУИС-ийн ЭЗС-ийн Статистикийн тэнхим үүсэн байгуулагдаад 50 дахь хичээлийн жилдээ сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд статистикийн шинжлэх ухаан, практикийн хөгжил, цаг үеийн эрэлт, хэрэгцээнээс хамаараад эдийн засаг, статистикийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөр байнга өөрчлөгдөн шинэчлэгдсээр ирсэн. 1990 оноос Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, нийгмийн амьдралын орчин өөрчлөгдөж, боловсролын салбарын өмнө өвөрмөц шинэ шаардлагууд гарч ирсэн билээ. Иймээс сургалтын хөтөлбөрөө цаг үеийнхээ шаардлагад нийцүүлэн сайжруулах явдал сургалтын бодлого, үйл ажиллагааны нэн тэргүүнд анхаарсаар ирсэн асуудал байсан бөгөөд сургалтын хөтөлбөрт чанарын баталгаа бий болгох нэг чухал нөхцөл нь үндэсний болон олон улсын түвшинд сургалтын хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлэх явдал юм.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-17