МОНГОЛ УЛСАД ЭДИЙН ЗАСАГ, СТАТИСТИКИЙН ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭСЭН 50 ЖИЛ

Authors

  • Eldev-Ochir G Department of Economics, National University of Mongolia

Abstract

МУИС 1942 онд 3 факультеттэй үндсэн ангид 93, бэлтгэл ангид 57 оюутантайгаар байгуулагдсан нь нийгэм эдийн засаг, соѐл шинжлэх ухааны салбаруудад ажиллах дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэн гаргах эхлэл болсон төдийгүй дээд боловсролын систембүрэлдэн тогтох үндсийг тавьжээ.1946 онд МУИС-ийн анхны төгсөлтөөр малын эмч, зоотехник, тоо-физикийн багшийн мэргэжлээр 35 оюутан төгссөн бол улс орны нийгэм, эдийн засаг, соѐл шинжлэх ухааны салбарууд өргөжин тэлж, дээд боловсролтой мэргэжилтний хэрэгцээ улам өсч ирсэнтэй уялдан МУИС-ийн бүрэлдэхүүнд шинэ салбарууд нээгдэн төгсөгчдийн тоо жилээс жилд өссөөр байна. Үүнтэй уялдан Сайд нарын зөвлөлийн 1947 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 21-р тогтоолоор МУИС-ийн бүрэлдэхүүнд эдийн засгийн салбарыг шинээр нээх шийдвэр гарч эдийн засгийн мэргэжлээр үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх үндэс тавигдсан бөгөөд анхны төгсөлтийг 12 оюутантай эхэлсэн нь одоогийн Эдийн засгийн сургуулийн суурь болсон түүхтэй. Энэ нь цаашид өргөжиж 1958-1959 оны хичээлийн жилээс МУИС-иас өрх тусгаарлан ЭЗДС бие даан байгуулагдсан нь эдийн засгийн салбараар мэргэжилтэн бэлтгэхэд удирдлага зохион байгуулалтын томоохон өөрчлөлт болсон.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-17