Аудитын компаниудын балансын шинжилгээнд үндэслэсэн үр ашгийн тооцоолол
Abstract
Тус судалгааны ажил нь дэлхийн банк болон олон улсын шинжээчдийн хэрэглэдэг CAMELS аргачлалд тулгуурласан болно. Ингэхдээ нийт 13 аудитын компаний 2007-2010 оны санхүүгийн тайланд үндэслэн Панел үнэлгээний аргачлал ашиглаж үнэлгээ хийлээ. CAMELS аргачлаар үндсэн 6 үзүүлэлт хэр чухал болохыг харуулахын тулд дээрх аудитын компаниудын үр ашигт хэрхэн
нөлөөлснийг харуулсан болно. Санхүүгийн мэдлэгтэй аудитын компаниудын харилцагчдын төсөөлөл дэх аудитын санхүүгийн байдал нь бодит үзүүлэлттэй хэр зөрүүтэй байгааг үзүүллээ. Ингэснээрээ аудитын компаниуд харилцагчдынхаа өмнө хэр зэрэг нээлттэй байгааг, нөгөө талаараа аудитын компаний харилцагчид өөрийн үйлчлүүлдэг аудитын компаний талаар хэр мэдлэгтэй болохыг шинжилж, мэдээллийн түгэлт ямар түвшинд байгааг харуулсан болно. Мөн аудитын компаниудын үр ашигт хүчтэй нөлөөлж байгаа 2 хувьсагчийг сонгон авч, түүгээр аудитын компаниудын матрицийг зохион, тогтвортой болон тогтворгүй үйл ажиллагаатай аудитын компаниудыг CE матрицаар харууллаа. Бидний авч үзсэн үнэлгээний загвар, судалгааны үр дүнд санхүүгийн үзүүлэлтүүд аудитын компаний үр ашигт хүчтэй нөлөөлдөг болох нь батлагдсан юм. Мөн аудитын компаниуд илүү үр ашигтай ажиллах боломжтой, аудитын компаний харилцагчид бүрэн дүүрэн мэддэггүй зэрэг дүгнэлтэнд хүрлээ.
Downloads
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 ЭДИЙН ЗАСАГ: ОНОЛ, ПРАКТИК
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.