Өрхийн хүнсний бус хэрэглээний хэв маягт үзүүлж буй уур амьсгалын нөлөө: Монгол Улсын жишээ

Authors

  • Amartuvshin Sanjmyatav Department of Economics, National University of Mongolia

Keywords:

Environmental Economics, Environmental Impact, Green Economics

Abstract

Энэхүү судалгаагаар өрхийн хүнсний бус хэрэглээний хэв маягт үзүүлж буй уур амьсгалын нөлөөг "Өрхийн үйлдвэрлэлийн функцийн арга" -аар харуулахыг зорьсон. Өрхийн хүсний бус хэрэглээнд үзүүлж буй хүн ам зүйн болон уур амьсгалын нөлөөг газарзүйн хувьд ялгаатай 238 бүлэг өгөгдлийн мэдээлэл ашиглан нүүдэлчин ба суурин өрхийн хувьд тооцон гаргасан. Уур амьсгалын мэдээллээр жилийн дундаж температур, жилийн дундаж хур тунадасын хэмжээ ба уур амьсгалын Коппений ангилалыг ашиглав. Уг ажлаар өрхийн зардлын бүтцэд хүн ам зүйн ба уур амьсгалын хүчин зүйлс ач холбогдолтойгоор нөлөөлдөг болох нь харагдсан. Судалгааны үр дүнгээр өрхийн хувцасанд зарцуулах зардлын хувийг дундаж температур нь бууруулах бол дунджаар хур тунадасын хэмжээ нь өсгөдөг гэж гарч байна. Суурин хүн амын түлшний хэрэглээнд үзүүлж буй уур амьсгалын нөлөө статистикийн хувьд найдвартай байгаа бол нүүдэлчин өрхийн хувьд нөлөөгүй болох нь харагдаж байна. 

 

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-16