Далд эдийн засгийн хэмжилт, түүний төсөвт үзүүлэх нөлөө

Authors

  • Гантөмөр П
  • Ундрал Э

Keywords:

далд эдийн засаг, MIMIC, төсөв, алдагдсан татварын орлого, үндсэн бүрдэл

Abstract

Энэхүү судалгааны ажилд 2008-2022 оны Монгол улсын далд эдийн засгийн хэмжээг MIMIC загвараар тооцсон бөгөөд харин үндсэн бүрдлийн шинжилгээгээр төсвийн илүүдэл, алдагдалд нөлөөлөх хувьсагчдыг шинжилсэн. Цаашлаад алдагдсан татварын орлогыг тооцох замаар далд эдийн засгийн төсөвт үзүүлэх нөлөөг судлав. Монгол улсын 2008-2022 оны жилийн болон улирлын давтамжтай өгөгдөлд тулгуурлан MIMIC загвар үнэлэхэд 15 жилийн дунджаар Монгол улсын далд эдийн засгийн хэмжээ ДНБ-ий 21% гарлаа. Төсөвт нөлөөлөх 10 хувьсагчаар үндсэн бүрдлийн шинжилгээ гүйцэтгэхэд нэгдүгээр үндсэн бүрдэл нь орлого болон бараа, үйлчилгээний үйлвэрлэлд хамаарах үзүүлэлтүүдээр, хоёрдугаар үндсэн бүрдэл нь мөнгө болоод ажилгүйдлийн үзүүлэлтээр тус тус тайлбарлагдаж байна. Төрийн албан хаагчдын тоо, валютын нэрлэсэн ханш зэрэг үзүүлэлтүүд тус тусдаа нэг үндсэн бүрдлээр тайлбарлагдаж байна. Улмаар далд эдийн засгийн хэмжээнээс хамаарах алдагдсан татварын орлогыг тооцоход 15 жилийн дунджаар Монгол улс ДНБ-ий 5.2%-тай тэнцэх татварыг цуглуулж чадаагүй байна. Далд эдийн засаг дахь алдагдсан татварыг хуримтлуулж, төсвийн орлогод бүртгэж чадсан бол мөн хугацааны аль ч үед төсвийн тэнцэлд эерэг нөлөө үзүүлэх байжээ.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2025-05-22