ХАР ХОРУМ ХОТЫН ТӨВ ХЭСЭГТ ХИЙЖ БУЙ МОНГОЛ-ГЕРМАНЫ ХАМТАРСАН АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА

Authors

  • ЭРНСТ ПООЛ
  • У.ЭРДЭНЭБАТ

Keywords:

хот суурин, соёлт давхрага, баримтжуулалт, сууцны үлдэгдэл, халаалтын систем, гудамж, дархны газар, Монголын эзэнт гүрэн, Хар Хорум, худалдаа – гар үйлдвэрийн хороолол

Abstract

Монголын эртний нийслэл Хар Хорум хотын төв гудамж –  худалдаа, гар үйлдвэрийн хорооллын хэсэгт 1999-2004 онд Монгол-Германы археологичдын хамтран явуулсан археологийн судалгааны үр дүнгээс энэхүү өгүүлэлд товчлон толилуулж байна. ХБНГУ-ын Бонны Их Сургуультай хамтран хэрэгжүүлсэн уг төслийн хээрийн шинжилгээний явцад хотын их гудамж, байшин барилгын зохион байгуулалтыг нарийвчлан судлахын хамт түүхийн олон үеийн турш энд хүмүүс аж төрөн сууж байсныг гэрчлэх соёлт давхрагыг илрүүлж баримтжуулжээ. Хар Хорум бол XIII-XIV зууны үеийн Монголын төр захиргааны төдийгүй худалдаа – гар үйлдвэрийн томоохон төв байсны ул мөрийг хадгалсан хэдэн зуун биет олдвор олдсоныг дурдаж, дурсгалын холбогдох он цагийг байгалийн шинжлэх ухааны аргаар нарийвчлан тогтоож, бичгийн сурвалжийн мэдээтэй харьцуулан, хотын амьдрал идэвхтэй өрнөж байсан үечлэлийг тогтоохыг оролджээ.

 

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2007-12-01

How to Cite

ЭРНСТ ПООЛ, & У.ЭРДЭНЭБАТ. (2007). ХАР ХОРУМ ХОТЫН ТӨВ ХЭСЭГТ ХИЙЖ БУЙ МОНГОЛ-ГЕРМАНЫ ХАМТАРСАН АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА. Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 3(1 (287), 51–59. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/1647

Most read articles by the same author(s)