УЙГУРЫН ХАР БАЛГАСААС ОЛДСОН НҮҮР ВААРНЫ ТӨРӨЛ, ХЭЭ ЧИМЭГЛЭЛИЙН ТУХАЙ
Keywords:
Монголын археологи, Уйгурын эзэнт гүрэн, нүүдэлчдийн хот суурин, Орхоны хөндий, Хар балгас, барилгын дээврийн чимэглэл, нүүр ваарAbstract
Дорно дахины уран барилгын вааран дээвэр нь орой хэсгийн модон байгууламжийг бороо цас, салхи зэрэг байгалийн хүчин зүйлээс хамгаалахаас гадна дээврийн өнцөг булан, нүүрэн хэсгүүдийг янз бүрийн чимэглэлээр гоёсон өвөрмөц хийцтэй байдаг. Нүүр ваарны хувьд, энэ нь барилгын дээврийн нөмрөг ваарны үзүүр хэсэгт байрлах чимэглэлийн зориулалттай эд бөгөөд хүний нүдэнд ил тусах газар байх тул дээр нь элдэв төрлийн хээ дүрсэлсэн байдаг. Нүүр ваарны хэлбэр дүрс, хээ чимэглэлийг судалснаар тухайн үеийн шашин шүтлэг, соёлын харилцаа хийгээд барилгын үүрэг зориулалт, он цагийн талаарх мэдээллийг гарган авч болно. Энэхүү өгүүлэлд Монголын төв нутаг Орхоны хөндий дэх Уйгурын эзэнт гүрний (744/745-840) нийслэл Ордубалык буюу Хар балгасаас олдсон барилгын дээврийн нүүр ваарыг төрөлжүүлэн ангилж, хээ чимэглэлийг харьцуулан судалсан шинжилгээний урьдчилсан үр дүнгээс нийтэлжээ. Эдгээр нүүр ваар нь бүгд дугуй хэлбэртэй, хэд хэдэн хувилбараар бадамлянхуа цэцгэн хээ дүрсэлсэн бөгөөд ерөнхийдөө бадам цэцгийн дэлбээ ба үр дүрсэлсэн хэмээх хоёр гол төрөл байгаа болно.