Цэгэн дефект бүхий усанболорын электон бүтцийн судалгаа
DOI:
https://doi.org/10.22353/physics.v24i468.635Keywords:
Гамма цацраг, Цэгэн дефектAbstract
Янз бүрийн үнэт болон хагас үнэт чулууны өнгийг өөрчилж хүссэн өнгө хэлбэрт оруулах асуудал үргэлж судлаачид төдийгүй хэрэглэгчдийн сонирхлыг татаж байдаг. Байгалийин хагас үнэт чулуу болох усанболорыг гамма цацрагаар шарахад цацраг бодисын харилцан үйлчлэлийн дүнд түүнд олон тооны дефект үүссэнээс материалын оптик шинж чанар өөрчлөгдөж өнгөний хувиралд ордог. Энэ өнгөний өөрчлөлтийг атомын төвшинд тайлбарлах нь шинжлэх ухаан болон технологид чухал ач холбогдолтой. Иймд бид энэ ажлаар усанболорыг гамма цацрагийн үйлчлэлээр үүсэж болох цэгэн дефектүүд болох нейтрал хүчилтөрөгчийн нүх, Френкелийн хос дефект зэргийг үүсгэж үүний электрон бүтцэд хэрхэн нөлөөлөхийг ab-initio квант механикийн аргаар CRYSTAL14 программ ашиглан судлав.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Физик сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.