Цэгэн дефект бүхий усанболорын электон бүтцийн судалгаа

Authors

  • Төвжаргал Н МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Физикийн тэнхим
  • Даваасамбуу Ж МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Физикийн тэнхим
  • Баатархүү Д Nuclear Research Center, National University of Mongolia
  • Цогбадрах Н МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Физикийн тэнхим

DOI:

https://doi.org/10.22353/physics.v24i468.635

Keywords:

Гамма цацраг, Цэгэн дефект

Abstract

Янз бүрийн үнэт болон хагас үнэт чулууны өнгийг өөрчилж хүссэн өнгө хэлбэрт оруулах асуудал үргэлж судлаачид төдийгүй хэрэглэгчдийн сонирхлыг татаж байдаг. Байгалийин хагас үнэт чулуу болох усанболорыг гамма цацрагаар шарахад цацраг бодисын харилцан үйлчлэлийн дүнд түүнд олон тооны дефект үүссэнээс материалын оптик шинж чанар өөрчлөгдөж өнгөний хувиралд ордог. Энэ өнгөний өөрчлөлтийг атомын төвшинд тайлбарлах нь шинжлэх ухаан болон технологид чухал ач холбогдолтой. Иймд бид энэ ажлаар усанболорыг гамма цацрагийн үйлчлэлээр үүсэж болох цэгэн дефектүүд болох нейтрал хүчилтөрөгчийн нүх, Френкелийн хос дефект зэргийг үүсгэж үүний  электрон бүтцэд хэрхэн нөлөөлөхийг ab-initio квант механикийн аргаар CRYSTAL14 программ ашиглан судлав.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-03-13

How to Cite

Н, Т., Ж, Д., Д, Б., & Н, Ц. (2022). Цэгэн дефект бүхий усанболорын электон бүтцийн судалгаа. Scientific Transaction of the National University of Mongolia. Physics, 24(468), 28–34. https://doi.org/10.22353/physics.v24i468.635

Issue

Section

Research article