Цайны антиоксидант идэвхийг спектрофотометрийн аргаар тодорхойлсон дүнгээс

Authors

  • Даваадулам Г ШУА, Физик, Технологийн Хүрээлэн, Материал судлалын салбар, Биофизикийн лаборатори
  • Тамара М ШУА, Физик, Технологийн Хүрээлэн, Материал судлалын салбар, Биофизикийн лаборатори
  • Даваасүрэн Б ШУА, Физик, Технологийн Хүрээлэн, Материал судлалын салбар, Биофизикийн лаборатори
  • Ганбаатар Н Хөвсгөл Их Тайга ХХК
  • Эрдэнэтогтох Ж ШУА, Физик, Технологийн Хүрээлэн, Материал судлалын салбар, Биофизикийн лаборатори

DOI:

https://doi.org/10.22353/physics.v31i536.386

Keywords:

чөлөөт радикал, DPPH, полифенол, нийлбэр флавоноид

Abstract

Бид энэхүү ажлаар Хөвсгөл Их Тайга ХХК-нд үйлдвэрлэсэн чанаж уух зориулалттай цайны антиоксидант нэгдлийн (полифенол) агууламж ба түүнийг хугацаанаас хамааруулж буцалгаад сүү нэмсэн болон нэмээгүй үеийн антиоксидант идэвхийг спектрофотометрийн аргаар тодорхойлов. Туршилтын дүнд цайнд агуулагдах нийт фенолт нэгдлийн агууламж 648.3±0.7 мг/г бол нийлбэр флавоноидын агууламж 81.8±0.4 мг/г байв. Цайны антиоксидант идэвхийг хугацаанаас хамааруулан тодорхойлоход ялгаатай байв. Үүнээс 30 минут буцалгасан цайны антиоксидант идэвх 76.29±0.06%, түүн дээр сүү нэмэхэд 57±0.02% болсон нь сүүний зарим уургууд цайны фенолт нэгдлүүдтэй харилцан үйлчлэлцснээс болж идэвх буурсан гэж таамаглаж
байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-03-14

How to Cite

Г, Д., М, Т., Б, Д., Н, Г., & Ж, Э. (2022). Цайны антиоксидант идэвхийг спектрофотометрийн аргаар тодорхойлсон дүнгээс. Scientific Transaction of the National University of Mongolia. Physics, 31(536), 130–133. https://doi.org/10.22353/physics.v31i536.386

Issue

Section

Research article

Most read articles by the same author(s)

1 2 > >>