Нэрс жимсний хальсны антиоксидант идэвх

Authors

  • Хонгор Б Материал судлалын салбар, Физик технологийн хүрээлэн, Шинжлэх ухааны академи, Монгол Улс
  • Жаргалсайхан О ТЭСО ХХК
  • Даваасүрэн Б Материал судлалын салбар, Физик технологийн хүрээлэн, Шинжлэх ухааны академи, Монгол Улс
  • Хоролжав Р Материал судлалын салбар, Физик технологийн хүрээлэн, Шинжлэх ухааны академи, Монгол Улс
  • Найдан Д Материал судлалын салбар, Физик технологийн хүрээлэн, Шинжлэх ухааны академи, Монгол Улс
  • Эрдэнэтогтох Ж Материал судлалын салбар, Физик технологийн хүрээлэн, Шинжлэх ухааны академи, Монгол Улс

DOI:

https://doi.org/10.22353/physics.v31i536.387

Keywords:

Нэрс, диметил сулфоксид, фотохемилюминесценци

Abstract

Бидний биед өдөр тутам үүсэж байдаг чөлөөт радикал нь урвалын өндөр идэвхтэй молекул учир биеийн эрүүл эд, эс, эрхтний молекултай холбогдон гэмтээж хөгшрөлт, хорт хавдар, зүрх судасны өвчин гэх мэт үхлийн аюулт өвчин үүсэх гол шалтгаан болж байдаг. Энэхүү чөлөөт радикалыг дарангуйлж, идэвхгүй болгох үйлчлэлтэй биологийн идэвхт нэгдлийг антиоксидант гэнэ. Бид энэхүү судалгааны ажлаар Тесо ХХК-ны үйлдвэрт нэрсний хальснаас ялгаж авсан туршилтанд байгаа бүтээгдэхүүний антиоксидант идэвхийг судаллаа. Манай орны хувьд хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлэх үзүүлэлттэй төдийгүй, дундаж наслалт дэлхийн дунджаас доогуур үзүүлэлттэй байгаа тул үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний антиоксидант идэвхийг судалж, хүмүүст таниулах нь чухал ач холбогдолтой. Антиоксидант идэвхийн
хэмжээг фотохемилюминесценцийн аргаар судалсан ба жүүсний антиоксидант идэвх багажны мэдрэх хязгаараас давхуйц өндөр үзүүлэлттэй байсан. Харин жүүсийг 200 дахин шингэлж хэмжихэд стандарт антиоксидант нэгдэл болох DMSO (диметилсулфоксид)-той дүйцэхүйц идэвхийг үзүүлж байв.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-03-14

How to Cite

Б, Х., О, Ж., Б, Д., Р, Х., Д, Н., & Ж, Э. (2022). Нэрс жимсний хальсны антиоксидант идэвх. Scientific Transaction of the National University of Mongolia. Physics, 31(536), 134–137. https://doi.org/10.22353/physics.v31i536.387

Issue

Section

Research article

Most read articles by the same author(s)