BNC урвалаар үүсэх цэнэгт бөөмсийн био-эффект

Authors

  • Эрдэнэтогтох Ж ШУА-ын Физик Технологийн Хүрээлэн, Биофизикийн салбар
  • Дүүрэнбуян Б ШУА, Физик технологийн хүрээлэн
  • Ито А Япон улс, Токай Их Сургууль
  • Тайвансайхан П Өмнөд солонгос улс, Инчеоны Үндэсний Их Сургууль

DOI:

https://doi.org/10.22353/physics.v29i518.1214

Keywords:

Geant-DNA, Монте-Карло, Тетрануклеосом, ДНХ-ийн загварчлал

Abstract

20-р зууны томоохон нээлтүүдийн нэг нь дулааны нейтрон болон 10B изотопын
харилцан үйлчлэлийн дүнд үүсэх хүнд цэнэгт бөөмсөөр (альфа бөөм (4He) ба 7Li-ийн
ионоор) хорт хавдрыг шарж эмчилдэг BNCT (Boron Neutron Capture Therapy) арга юм.
Сүүлийн жилүүдэд BNCT-г хөгжүүлэх чиглэлд эрдэмтэд ихэд анхаарч BNCT-ийн
механизмыг нарийвчлан судлах болов. Эрдэмтдийн өмнө хөндөгдөж буй нэг гол
бодлого бол эмчилгээний шарлагаар үүсэх ДНХ-н дан утасны эвдрэл (Single Strand
Break, SSB) болон давхар утасны эвдрэл (Double Strand Break, DSB)-ийн хэмжээг
үнэлж, шарлагад оролцогч бөөмс (альфа бөөм, 7Li-ийн ион болон нейтрон) тус бүрийн
нөлөөг илрүүлэх юм. Бид Яаёой судалгааны реакторыг ашиглаж нейтрон болон BNC
урвалаар үүсэх цэнэгт бөөмсийн био-эффектийг ДНХ-н утасны эвдрэлийг үнэлэх
аргаар судаллаа. Мөн хүний биеийн загвар фантом дахь түгэлтийг шинжлэв.
Фантомын гадаргаас ойролцоогоор 30 мм гүнд BNC урвал хамгийн хүчтэй явагдаж
байв. Мөн нейтроны шарлагаар үүсэх ДНХ-ийн эвдрэлд хурдан нейтрон гол хувь
нэмэр оруулж буйг тогтоов. Үүний дараа BNC урвалаар үүсэх альфа бөөмийн
шарлагын дүнд үүсэх ДНХ-ийн молекулын эвдрэлийг GEANT4-PDB4DNA
програмаар тооцож BNCТ-ийн туршилтын үр дүнтэй харьцуулав. Үр дүн BNCТ-ийн
үед альфа бөөм гол үүрэг гүйцэтгэдэг болохыг харуулав.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-10-13

How to Cite

Ж, Э., Б, Д., А, И., & П, Т. (2022). BNC урвалаар үүсэх цэнэгт бөөмсийн био-эффект. Scientific Transaction of the National University of Mongolia. Physics, 29(518), 67–70. https://doi.org/10.22353/physics.v29i518.1214

Issue

Section

Research article

Most read articles by the same author(s)