МУИС-ЫН ЦӨМИЙН СУДАЛГААНЫ ТӨВД ХИЙГДСЭН СУДАЛГААНЫ АЖЛЫН ТОЙМ

Authors

  • Далхсүрэн Б NUM
  • Содном Н NUM
  • Гэрбиш Ш
  • Зузаан П NUM

DOI:

https://doi.org/10.22353/physics.v7i159.385

Abstract

Аннотация 

Описаны основные результаты исследования монгольских области ядерной физики в низких и средных энергиях, проводи период 1956-1999 г.

 

1950-аад оны сүүлчээр тэр үеийн ЗХУ-ын Дубна хотын Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт (ЦШНИ)-ийн Цөмийн асуудлын лабораторид синхроциклотрон дээр 660 МэВ энергитэй протоноор танталыг шарж, ховор шорооны элементийн цөмийн бүтэц, задралын схемийг нарийвчлан судлах тулгуур судалгааны ажил эрчимтэй өрнөж эхэлсэн нь одоо хүртэл үргэжлэн түүнд манай (Д.Чүлтэм, Б.Далхсүрэн, Ж.Ганзориг. Н.Ганбаатар, С Дайаа, Ш.Гэрбиш, Ж.Сэрээтэр) эрдэмтэд идэвхитэй оролцож эрдэм шинжилгээний 1000 гаруй өгүүллэг бичиж, олон улсын нэртэй төвүүдэд илтгэж, эрдмийн зэрэг цол хамгаалж өөрийн эх орондоо сургалт, эрдэм шинжилгээний ажлаа хөтлөн явж байна. Эдгээр ажлуудаас заримыг тоочвол: Милли. микросекунд, секунд, минут зэрэг богино, урт настай шинэ изотопууд, изомерүүд  1б4Тu, 155Но,145, 146 Dy, 145Тb, 136Sm,152Ег, 137Eu, 92Ru, 178, 180, 181 Ir)-ийг нээж изотопын таблицийг өргөжүүлсэн юм. МУИС-ийн Цөмийн шинжилгээний лабораторийн нейтроны генераторыг милли. микросекундын горимд оруулан түүн дээр миллисекундын хагас задралын үетэй 112,114, 118 ln-ийн задрал, богино настай изомерүүдийг судлах, 131In(n.2n) 112mIn урвалын изомерийн харьцаа тодорхойлох, үечилсэн идэвхижилийн судалгаа зэрэг эрдэм шинжилгээний суурь судалгааны ажлуудыг хийсэн юм.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-03-12

How to Cite

Б, Д., Н, С., Ш, Г., & П, З. (2022). МУИС-ЫН ЦӨМИЙН СУДАЛГААНЫ ТӨВД ХИЙГДСЭН СУДАЛГААНЫ АЖЛЫН ТОЙМ. Scientific Transaction of the National University of Mongolia. Physics, 7(159), 8–18. https://doi.org/10.22353/physics.v7i159.385

Issue

Section

Research article

Most read articles by the same author(s)

<< < 1 2 3 4 5 6