МУИС-ЫН ЦӨМИЙН СУДАЛГААНЫ ТӨВД ХИЙГДСЭН СУДАЛГААНЫ АЖЛЫН ТОЙМ
DOI:
https://doi.org/10.22353/physics.v7i159.385Abstract
Аннотация
Описаны основные результаты исследования монгольских области ядерной физики в низких и средных энергиях, проводи период 1956-1999 г.
1950-аад оны сүүлчээр тэр үеийн ЗХУ-ын Дубна хотын Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт (ЦШНИ)-ийн Цөмийн асуудлын лабораторид синхроциклотрон дээр 660 МэВ энергитэй протоноор танталыг шарж, ховор шорооны элементийн цөмийн бүтэц, задралын схемийг нарийвчлан судлах тулгуур судалгааны ажил эрчимтэй өрнөж эхэлсэн нь одоо хүртэл үргэжлэн түүнд манай (Д.Чүлтэм, Б.Далхсүрэн, Ж.Ганзориг. Н.Ганбаатар, С Дайаа, Ш.Гэрбиш, Ж.Сэрээтэр) эрдэмтэд идэвхитэй оролцож эрдэм шинжилгээний 1000 гаруй өгүүллэг бичиж, олон улсын нэртэй төвүүдэд илтгэж, эрдмийн зэрэг цол хамгаалж өөрийн эх орондоо сургалт, эрдэм шинжилгээний ажлаа хөтлөн явж байна. Эдгээр ажлуудаас заримыг тоочвол: Милли. микросекунд, секунд, минут зэрэг богино, урт настай шинэ изотопууд, изомерүүд 1б4Тu, 155Но,145, 146 Dy, 145Тb, 136Sm,152Ег, 137Eu, 92Ru, 178, 180, 181 Ir)-ийг нээж изотопын таблицийг өргөжүүлсэн юм. МУИС-ийн Цөмийн шинжилгээний лабораторийн нейтроны генераторыг милли. микросекундын горимд оруулан түүн дээр миллисекундын хагас задралын үетэй 112,114, 118 ln-ийн задрал, богино настай изомерүүдийг судлах, 131In(n.2n) 112mIn урвалын изомерийн харьцаа тодорхойлох, үечилсэн идэвхижилийн судалгаа зэрэг эрдэм шинжилгээний суурь судалгааны ажлуудыг хийсэн юм.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Физик сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.