ХОЙД МОНГОЛЫН ХЭСЭГТ ОРШИХ ЭРДЭНЭТИЙН ОВОО CU-MO-НЫ ПОРФИРИЙН ОРДЫН CU БА S-ИЙН ИЗОТОПЫН ШИНЖ: ТҮҮНИЙ ГАРАЛ ҮҮСЭЛ, ХАЙГУУЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ
Keywords:
Эрдэнэтийн Овоо орд, Cu-ийн изотоп, S-ийн изотоп, Порфирын Cu-Mo-ны орд, МонголAbstract
Монголын хойд хэсэгт орших Эрдэнэтийн Овоо Cu-Mo порфирийн ордын хүдрийн эрдсүүдийн зэс (δ65Cu) ба хүхрийн (δ34S) изотопын найрлагыг хэмжив. Сu (I) сульфидийн эрдсүүдийн δ65Cu утга нь 0.14 ‰-ээс 2.69 ‰ хооронд хэлбэлзэж байгаа нь Cu нь зонхилох байдлаар магмын эх үүсвэрээс гаралтай гэсэн бол Cu (II) эрдсүүд болох хризоколла, малахит, азурит зэрэг нь −1.01‰-ээс 10.0‰ хүртэл δ65Cu-ийн утгуудын хооронд их хэлбэлзэлтэй байв. Анхдагч ба хоёрдогч Cu-ийн сульфидийн эрдсүүдийн хоорондох ялимгүй ялгаа нь Cu изотопын фракцлах процессын шинжийг илтгэдэг бөгөөд үүнийг их хэмжээний
зөөвөрлөлт ба/эсвэл биогенийн үйл ажиллагааны оролцоотой холбон тайлбарлаж болно. Анхдагч халькопиритийн δ65Cu-ийн утга нь эх үүсвэрийн өөр өөр шинж чанартай байдал ба/эсвэл өндөр температурын нөхцөлд изотопын фракцжилтын хуримтлалыг бий болгодог. ΔCu (II) эрдэс - Cu (I) эрдэс-ийн эерэг утга нь тухайн ордод Cu-г бага хэмжээгээр зөөвөрлөх, массын үлдэгдэл, ба хурдан исэлдэн ангижрах урвалыг илэрхийлж байгаа юм. 0‰ рүү дөхсөн бөөгнөрөл нь хүхэр ихэвчлэн нэгэн төрлийн магмын эх үүсвэрээс гаралтай болохыг харуулж байна. Анхдагч сульфидийн эрдсүүдийн (пирит, молибденит ба халькопирит) δ34S утга 0 ‰ орчимд бөөгнөрсөн байгаа нь ихэвчлэн нэгэн төрлийн магмын эх үүсвэрээс гаралтай хүхэр болохыг харуулж байна. Үүний эсрэгээр хоёрдогч Cu-ийн сульфидийн эрдсийн δ34S утга −3.2 ‰-ээс 0.3 ‰ хооронд хэлбэлзэж, дунджаар −1.6 ‰ байна. Бага δ34S-ийн утгууд нь S изотопыг фракцлах процесс эсвэл тэдгээрийн үүсэх үеийн изотопын найрлага бүхий хүхрийн оролцооны аль нэгээр тодорхойлогддог. Эдгээр хүдрийн эрдсүүдэд хэмжсэн δ65Cu ба δ34S утгууд нь
Cu нь ойр орчмын зэргэлдээ газрууд руу их хэмжээгээр зөөвөрлөгдөж байгааг нь Эрдэнэтийн Овоо ордын бүсэд далд Cu-ийн илрэл байх магадлал багатай байгааг харуулж байна.