БУРГАСТАЙН ГОЛЫН ШОРООН ОРДЫН ИЗОФЕРРОПЛАТИНЫ ЭРДСҮҮДИЙН ЭВШИЛ (БАРУУН МОНГОЛ)
Keywords:
изоферроплатины бөөгнөрөл, урал- аляскийн төрөл, Баруун МонголAbstract
Баруун Монголын Бургастай, Илжгэнголын алтны шороон ордуудад цагаан алтны бүлэг элемент (ЦАБЭ)-ийн эвшил бүхий куперит (PtS), лаурит-эрлихманит (RuS2-OsS2), купрородсит-маланит (CuRhS4-CuPtS4), ирарсит-холлингвортит (IrAsS- RhAsS), бауит (Rh2S3) шигдэцүүд агуулсан изоферроплатины (Pt3Fe) мөхлөгүүд тогтоогдов. Энэхүү изоферроплатины эвшлийн шороон ордуудын үндсэн эх үүсвэр нь Хархираагийн аккрецийн террейний төв хэсгийн структурт байрлах Үүрэг нуур орчмын пикритийн вулкан-плутон бүрдэл бөгөөд ЦАБЭ-ийн эрдсийн болон хромшпинелидын шинжилгээний үр дүн нь урал-аляскийн төрөл болохыг харуулж байгаа юм.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Геологийн асуудлууд

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.
