БАРУУН МОНГОЛ ДАХЬ ГОНДВАНААС ГАРАЛТАЙ АЛТАЙ-НУУРЫН БҮСИЙН ТҮРҮҮ ПАЛЕОЗОЙН МЕГА-ТОХРОЛ: ТАОБ-ИЙН ХӨГЖИЛ, ПАЛЕО-АЗИЙН ДАЛАЙН УЛИРАН ХУВЬСЛЫН АСУУДАЛД

Authors

  • Уламбадрах Х. Монгол, Монгол Улсын Их Сургууль, Геологи, геофизикийн тэнхим
  • Тим Куски БНХАУ, Ухань хот, Хятадын Геологийн Их Сургуулийн Дэлхий судлалын сургууль ба Геологийн процесс, эрдэс баялгийн суурь судалгааны лабораторийн дэргэдэх Глобал тектоникийн судалгааны төв
  • Оролзодмаа О. Монгол, Улаанбаатар хот, Геологи, эрдэс баялгийн судалгааны төв
  • Ван Лу БНХАУ, Ухань хот, Хятадын Геологийн Их Сургуулийн Дэлхий судлалын сургууль ба Геологийн процесс, эрдэс баялгийн суурь судалгааны лабораторийн дэргэдэх Глобал тектоникийн судалгааны төв

Keywords:

Алтай – Нуурын бүс, Төв Азийн Ороген Бүс, Монгол, далайн плитийн стратиграфи, Палео- Азийн далай

Abstract

Родиниа тивийн задрал, Палео-Азийн далайн нээгдлийн үед Монголын структуруудын байрлал ямар байсан нь маргаантай, тэдгээрийн сэргээн босголт сул байна. Энэ өгүүлэлд бид ТАОБ ба Палео-Азийн далайн хувьсалтай уялдуулан Баруун Монгол дахь Нуур, Монгол Алтайн бүс, тэдгээртэй зэргэлдээ Тува-Монголын ба Төв Монголын бичил тивүүдийн тусгаар структуруудыг нэгтгэн авч үзлээ. Бид Баруун Монгол, улмаар ТАОБ-ийн Неопротерозой – түрүү Палеозойн тектоник хөгжлийн тоймыг харуулж, хувьслын шинэ загварыг дэвшүүлж байгаа юм.
Нуурын бүс бол ТАОБ доторх офиолит, нумын бүрдлийн гол бүс юм. Офиолитын үндсэн зүсэлт Төв Монголын бичил тивийн кембрийн өмнөх талст суурьтай хиллэж байгаа зүүн захын дагуу байршсан байна. Офиолитууд хойноос өмнө тийш тархсан, нас нь төсөөтэй тогтоогдсон байна.
Нуурын бүсэд сонгодог ДПС-ийн зүсэлт хадгалагдан үлдсэн байна. Нуурын бүсийн гаралтай серпентинитын меланж, бусад вулканоген-терриген зузаалаг Төв Монголын бичил тив (ТМБТ)-ийн Завханы блок дээгүүр тохролын систем байдалтай байдаг онцлогтой. Алтай-Нуурын бүсийн өмнө талыг дагасан структур Гондванаас гаралтай бичил тив, Палео-Азийн далайн хоорондох хөгжлийг тайлбарлах боломжийг олгож байгаа юм.
Неопротерозойгоос өмнө, Сибирь, ТМБТ хоорондын аккрецын улмаас Тува-Монголын бүс үүссэн нь сүүлд Алтай-Нуурын бүсийн зүүн захын тохролоор холбогдсон коллизын бүс болжээ. Баруун Монголын сайтар мэдэгдэж байгаа бүх офиолитууд (Агардаг, Хантайшир, Дарив), мөн Эрдэнэ Уулын офиолит 655-540 сая жилийн хооронд буюу Неопротерозойд хөгжиж байсан бичил тивүүдийн хоорондох задгай далайн үе шаттай илүү холбогдоно. Түрүү Неопротерозойд зүүн Гондваны рифтээс тасарсан Алтайн хойг маягтай бичил тив аажмаар Сибирь рүү хөдөлсөн. Энэ үед Палео-Азийн далайн зүүн зах Завханы блоктой идэвхигүй зах байдалтай хөгжиж байжээ. Алтайн бичил тив Сибирь – ТМБТ рүү хөдлөхтэй зэрэгцэн Палео-Азийн далайн плит ТМБТ рүү мөн шахаж хөдөлсөн. Дунд-хожуу Неопротерозойн үед Палео-Азийн далайн плитийн зүүн зах ТМБТ дээгүүр тохорч, офиолитын обдукц үүсгэсэн (Тас хайрхан зэрэг) бол түрүү Кембрийн үед Палео-Азийн далайн спредингийн төв (?) ТМБТ хүрч, обдукц зогссон байх боломжтой байна.
Неопротерозойд Палео-Азийн далайн баруун зах Гондванаас гаралтай бичил тивийн доогуур шургасан субдукц бүхий эх газрын идэвхитэй зах байдлаар хөгжиж байсан. Түрүү Кембрид субдукцын ухралт, симаунтын аккрец (Түргэн) голлох ач холбогдолтой болсон. Үүний дараа, дунд Кембри – түрүү Ордовикийн үед Алтайд томоохон турбидит хурдас хуралдсан. Девоноос карбон хүртэл Палео-Азийн далай үлдэгдэл далай буюу томоохон тэнгис (Нуурын бүс) байдалтайгаар хадгалагдаж байсан тул тэнгисийн хурдас хуралдсаар байжээ.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-03-22

How to Cite

Х., Уламбадрах, Тим Куски, Оролзодмаа О., and Ван Лу. 2022. “БАРУУН МОНГОЛ ДАХЬ ГОНДВАНААС ГАРАЛТАЙ АЛТАЙ-НУУРЫН БҮСИЙН ТҮРҮҮ ПАЛЕОЗОЙН МЕГА-ТОХРОЛ: ТАОБ-ИЙН ХӨГЖИЛ, ПАЛЕО-АЗИЙН ДАЛАЙН УЛИРАН ХУВЬСЛЫН АСУУДАЛД”. Geological Issues 18 (1):76-118. https://journal.num.edu.mn/geology/article/view/891.

Issue

Section

Судалгааны өгүүллэг

Most read articles by the same author(s)