Аккрецийн бүсийн хэт суурилаг, суурилаг чулуулаг ба яшмын интерпретаци, гурвансайхан сери, номгон формацын бүрдэл, тэдгээрийн геодинамик орчин (Зүүн Гурвансайханы жишээнд)

Authors

  • Бат-Өлзий Д. ШУТИС, ГУУС, Геологи, гидрогеологийн салбар
  • Уламбадрах Х. МУИС, ШУС, Геологи, геофизикийн тэнхим
  • Оролзодмаа O. Нью голд энд инфо ХХК

Abstract

Аккрецийн бүсийн меланжийн бүрдэлд серпентинит, перидотит, габбро, тоналит, трондьемит, яшма болон гүн усны цахиурлаг чулуулгийн блокууд тогтоогдох боловч аккрецийн төрлөөс хамаарч эдгээр чулуулгийн гарал үүсэл өөр өөр байх төдийгүй цахиурлаг чулуулаг нь бүх тохиолдолд меланжийн бүрдэлийг илэрхийлэхгүй болно. Монгол орны террейн тектоникийн ангилалаар Гурвансайханы нуруу нь арлан нумын, Зөөлөнгийн нуруу нь аккрецийн бүсэд ялгагдсан ч эдгээр нуруудад ижил настай формацууд зураглагдсан төдийгүй, аль аль нь меланжийн бүрдэлтэй байна. Зүүн Гурвансайханы нуруунд далайн царцдасын гаралтай чулуулгууд янзын бүрийн чиглэлтэй дайк хэлбэртэй илэрсэн нь меланжийн бүрдэл нь зөвхөн аккрецилагдаж буй арал талын бүрдэл бус, өөр гарал үүсэлтэйг харуулна. Энэ нуруунуудад тархсан тунамал хурдас хуримтлалд доод палеозойгоос дээд палеозойн фауны олдворууд тогтоогддог ч чулуулгийн бүтэц, бүрдэл ижил төстэйн улмаас судлаачдын санал зөрөлдөх шалтгаан болж байв. Ялангуяа Гурвансайхан серийн хурдсыг дунд дээд девонд ангилдаг ч залуу хурдсууд мөн энэ серийн хурдастай ижил төстэй харагддаг байна. Гурвансайханы нуруун дахь нэгэн хуримтлалын 283 ± 3 с.ж. настай хэмхдэслэг цирконы насыг Гурвансайхан серийн хурдсын нас мэт эндүүрэх ойлголтыг залруулах үүднээс энэ абстрактыг бичив.

Downloads

Download data is not yet available.

References

Руженцев, С.В., Бадарч, Г., Вознесенская, Т.А., 1985. Тектоника Заалтайской зоны Монголии (Хребты Гурвансайхан и Дзолон). Геотектоника 19, 276-284.

Суетенко, О.Д., 1973. Строениегерцинскогоэвгеосинклинальн огопрогиба в Юго-Восточной Монголии. Геотектоника3, 102-115.

Тогтох, Д., Гүрцоо, Д., ба бусад, 1986. Отчёт о результатах групповой геологичес- кой съемки М 1: 200 000, проведенной Гурвансайханской партией N 11 в 1982- 1984 гг.

Badarch, G., Cunningham, W.D., Windley, B.F., 2002. A new terrane subdivision for Mongolia: implications for the Phanerozoic crustal growth of Central Asia. Journal of Asian Earth Sciences 21, 87-110.

Jian, P., Kröner, A., Jahn, B-.M., Windley, B.F., Shi, Y., Zhang, W., Zhang, F., Miao, L., Tomurhuu, D., Liu, D., 2014.Zircon dating of Neoproterozoic and Cambrian ophiolites in West Mongolia and implications for the timing of orogenic processes in the central part of the central Asian Orogenic Belt. Earth Science Reviews 133, 62–93.

Helo,C., Henger, E., Kroner, A., Badarch,G., Tomurtogoo, O., WindleyB.F., Dulski, P., 2006. Geochemical signature of Paleozoic accretionary complexes of the Central Asian Orogenic Belt in South Mongolia: Constraints on arc environments and crustal growth. Chemical Geology 227, 236-257.

Yang,S., Miao,L., Zhang,F., Zhu,M., Yao Zhou,Y., Baatar, M., Anaad, Ch., 2019. Detrital zircon age spectra of the GurvanSayhanaccretionary complex in South Mongolia: Constraints on the Late Paleozoic evolution of the southern Central Asian Orogenic Belt. Journal of Asian Earth Sciences 175, 213-229.

Downloads

Published

2022-10-31

How to Cite

Д., Бат-Өлзий, Уламбадрах Х., and O. Оролзодмаа. 2022. “Аккрецийн бүсийн хэт суурилаг, суурилаг чулуулаг ба яшмын интерпретаци, гурвансайхан сери, номгон формацын бүрдэл, тэдгээрийн геодинамик орчин (Зүүн Гурвансайханы жишээнд)”. Geological Issues 21 (01):106-9. https://journal.num.edu.mn/geology/article/view/1254.

Issue

Section

Товч тэмдэглэл

Most read articles by the same author(s)