МОНГОЛЫН НҮҮРСНИЙ САВУУД: ГЕОЛОГИЙН ТОГТОЦ, НҮҮРСНИЙ ШИНЖ ЧАНАР, ТАРХАЛТ, НӨӨЦ

Authors

  • Эрдэнэцогт Б. Дэлхий болон хүрээлэн буй орчин судлалын сургууль, Сөүлийн үндэсний их сургууль, Сөүл 151-747, Өмнөд Солонгос
  • Insung Lee Дэлхий болон хүрээлэн буй орчин судлалын сургууль, Сөүлийн үндэсний их сургууль, Сөүл 151-747, Өмнөд Солонгос
  • Бат-Эрдэнэ Д. Газарзүй, геологийн факультет, Монгол Улсын Их Сургууль, Улаанбаатар, Монгол
  • Жаргал Л. Газарзүй, геологийн факультет, Монгол Улсын Их Сургууль, Улаанбаатар, Монгол

Keywords:

нүүрс, нөөц баялаг, тунамал сав, Монгол

Abstract

Энэ өгүүллэгт Монголын нүүрсний савуудын геологийн тогтоц, давхаргазүй, нүүрсний чанар, петрографийн найрлага, нөөц болон тектоник хөгжлийн түүхийг нэгтгэсэн ба 50 орчим нүүрсний орд болон тэдгээр ордуудыг агуулсан тунамал савын мэдээлэл дээр тулгуулав. Өгүүллэгт элементийн болон техникийн задлан шинжилгээ, илчлэг, мацералын найрлага, витринитийн гэрэл ойлтын үзүүлэлтүүд багтсан болно.
Монголын нүүрсний ордууд баруунаас зүүн тийш залуужих ба 3 провинц, 12 сав, 3 талбайд хуваагдана. Нүүрсжилтийн хувирлын зэрэгт нөлөөлөх үндсэн хүчин зүйл нь нүүрс агуулагч хурдсын нас юм. Баруун Монголын провинцийн нүүрс голчлон дээд карбоны настай их хувирсан чулуун нүүрс байна. Өмнөд Монгол болон төв монголын баруун хэсэгт байрлах савууд дахь нүүрс пермийн хурдаст агуулагдах коксжих болон бага хувирсан чулуун нүүрс. Хойд болон төв монголын савууд юрын бага хувирсан чулуун нүүрс агуулах бол Дорнод монголын провинц доод цэрдийн хүрэн нүүрс агуулна.
Карбон, перм, юрын нүүрс агуулсан хурдас голчлон царцдасын шахалтын нөлөөгөөр үүссэн форланд савуудад хуримтлагдсан бол цэрдийн нүүрс царцдасын тэлэлтээр үүссэн рифтийн хөндийнүүдэд хуримтлагджээ. Петрографийн хувьд монголын нүүрс нь гумусын нүүрс. Карбон, перм, цэрдийн нүүрсний витринит/гуминитийн бүлгийн агуулга 44.9-82.9 %, интертинитийн бүлгийнх 15.0-53.3 % бол липтинитийн бүлгийнх 7 %-с хэтрэхгүй. Харин юрын нүүрсний витринит (87.3-96.6 %) болон липтинитийн (11.7 % хүртэл) бүлгийн агуулга өндөр байдаг онцлог. Үүнийг хүлэр хуримтлалын үеийн эртний уур амьсгалтай холбоотой гэж таамаглаж байна. Монголын нүүрсний нөөц 10.2 тэрбум тн бөгөөд үүний дийлэнхи нь Дорнод Монголын хүрэн нүүрс, Өмнөд Монголын коксжих нүүрс болно.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-03-22

How to Cite

Б., Эрдэнэцогт, Insung Lee, Бат-Эрдэнэ Д., and Жаргал Л. 2022. “МОНГОЛЫН НҮҮРСНИЙ САВУУД: ГЕОЛОГИЙН ТОГТОЦ, НҮҮРСНИЙ ШИНЖ ЧАНАР, ТАРХАЛТ, НӨӨЦ”. Geological Issues 18 (1):42-75. https://journal.num.edu.mn/geology/article/view/890.

Issue

Section

Судалгааны өгүүллэг

Most read articles by the same author(s)

1 2 3 > >>