ЗҮҮН ӨМНӨД МОНГОЛ, ДОРНОГОВИЙН САВЫН (ӨНДӨР-БОГДЫН ТАЛБАЙ) ЭЛСЭН ЧУЛУУНЫ (ХОЖУУ ЮР-ТҮРҮҮ ЦЭРД) ХЭМХДЭСИЙН НАЙРЛАГА БА ГЕОЛОГИЙН ТАЙЛАЛТ

Authors

  • Жаргал Л. Геологи-минералогийн тэнхим, Байгалийн Ухааны Факультет, Монгол Улсын Их Сургууль, Улаанбаатар, Монгол
  • Il Lee Дэлхий болон хүрээлэн буй орчин судлалын сургууль, Сөүлийн үндэсний их сургууль, Өмнөд Солонгос

Keywords:

элсэнчулуу, петрографи, Юр, Цэрд, Монгол

Abstract

Өмнөд Монголын Дорноговийн савын Өндөр-Богдын талбайд тархсан Хожуу Юр болон Түрүү Цэрдийн элсэн чулууны гарал үүсэл, тэжээгч мужийн тектоникийн нөхцлийг анх удаа судаллаа. Өндөр-Богдын талбайн элсэн чулууны дийлэнхи нь литик аренитийн, үлдэх хэсэг нь хээрийн жонш литик аренитийн болон литик аркозын гэсэн 3 төрөлд ангилагдана. Төрөл бүрийн гурвалжингийн диаграмм ашиглан, элсэн чулууны тэжээгч муж нь маагмын нумын болон дахин сэргэсэн орогений гаралтай болохыг тогтоов. Кварцын төрлийн диаграммаар элсэн чулууны хэмхдэсүүд нь ихэвчлэн дунд-дээд зэрэгтэй метаморф чулуулгаас, заримдаа доод зэрэгтэй метаморф чулуулгаас зөөгдөж ирсэн байна. Судлагдаж буй элсэн чулууны хэмхдэсийн найрлагаас харахад хэмхдэсүүд нь Хойд Хятадын блок Монголын нумуудтай аккрецид ороход үүссэн коллизийн атираат тохролт бүсийн өгөршлөөр үүссэн, дахин хуримтлагдсан хэмхдэсүүд байна. Өндөр-Богдын талбайн Дээд Цэрдийн элсэн чулууг түүний доор байрлах элсэн чулуутай нь харьцуулахад, эффузив чулуулгийн хэмхдэсүүдээр баялаг байна. Энэ нь Доод Цэрдийн элсэн чулуу нь гол төлөв эртний галт уулын нумын массивуудаас зөөгдөж ирсэнийг харуулна. Судлагдаж буй элсэн чулуу нь царцдасын тэлэлтээр үүссэн савд хуримтлагдсан, харин тэжээгч муж нь царцдасын шахалтаар үүссэнийг зааж байна.
Энэ зөрөөтэй байдал нь тэжээгч мужийн хурдас дахин хуримтлагдсан байх тохиолдолд тэжээгч мужийн судалгаа, тайлалтыг анхааралтай хийх шаардлагатайг харуулж байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-03-22

How to Cite

Л., Жаргал, and Il Lee. 2022. “ЗҮҮН ӨМНӨД МОНГОЛ, ДОРНОГОВИЙН САВЫН (ӨНДӨР-БОГДЫН ТАЛБАЙ) ЭЛСЭН ЧУЛУУНЫ (ХОЖУУ ЮР-ТҮРҮҮ ЦЭРД) ХЭМХДЭСИЙН НАЙРЛАГА БА ГЕОЛОГИЙН ТАЙЛАЛТ”. Geological Issues 18 (1):22-41. https://journal.num.edu.mn/geology/article/view/889.

Issue

Section

Судалгааны өгүүллэг

Most read articles by the same author(s)

<< < 1 2 3 > >>