ШОРВОГИЙН ОРДЫН ГЕОЛОГИЙН ТОГТОЦ, НҮҮРСНИЙ ЧАНАРЫН ҮЗҮҮЛЭЛТ

Authors

  • Д.ДОРЖГОТОВ Адамас Майнинг ХХК
  • Л.ЖАРГАЛ МУИС, Газарзүй-Геологийн сургууль

Abstract

Чойр-Нялгын нүүрсний сав хэмээн нэрлэгдсэн доод цэрдийн нүүрстэй хотгорын зуун хойт хэсэг Шорвогийн грабен маягийн хотгорт оршдог Шорвогийн хүрэн нүүрсний орд дээр сүүлийн жилүүдэд хийгдсэн эрэл, хайгуулын ажлын үр дүнд үндэслэн нүүрс агуулсан Хөхтээг формаци болон нүүрсний төрөл, чанарын үзүүлэлтүүдийн тухай товч өгүүлэв. Орд нь геологийн энгийн тогтоцтой, өөр хоорондоо нийцлэг байрласан, атираат ба тасралтат эвдрэлд бараг өртөөгүй хэвтээ байрлалтай хүрэн нүүрсний гурван том давхраасаас тогтоно. Нүүрс нь үнс ба хүхэр багатай, илчлэг ихтэй Б-2 маркийн хүрэн нүүрст хамрагдах бөгөөд эрчим хүчний зориулалтаар ашиглахад чанарын бүх үзүүлэлтээрээ шаардлага хангасан. Петрографийн найрлагаараа нүүрс нь кларен, дюрент кларен, кларент дюрен, дюрен төрөлд хамрагдана.

Downloads

Download data is not yet available.

References

Бат-Эрдэнэ Д., 2009. Чойр-Нялгын нүүрсний сав. Монголын геологи ба ашигт малтмал, Ном V /шатах ашигт малтмал/, х. 73-75,

Доржготов Д., Гомбобаатар О. нар., 2011. Шорвогийн хүрэн нүүрсниЙ ордод 2009-2011 онд гүйцэтгэсэн нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнгийн тайлан/ Нөөцийн тооцоо /.

Штах Э., Маковски М. Т., Тейхмюллер М., Тейлор Г. и др. Литотипы гумусовых углей. В кн: Петрология углей, с. 180-183

Downloads

Published

2023-12-05

How to Cite

Д.ДОРЖГОТОВ, and Л.ЖАРГАЛ. 2023. “ШОРВОГИЙН ОРДЫН ГЕОЛОГИЙН ТОГТОЦ, НҮҮРСНИЙ ЧАНАРЫН ҮЗҮҮЛЭЛТ”. Geological Issues 12 (December):66-71. https://journal.num.edu.mn/geology/article/view/6660.

Issue

Section

Судалгааны өгүүллэг

Most read articles by the same author(s)

<< < 1 2 3 4 > >>