ДООД НУУРЫН ХУРДАСЫН БИОГЕОХИМИЙН СУДАЛГААГААР ЭРТНИЙ УУР АМЬСГАЛ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨӨРЧЛӨЛТИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ
Keywords:
Дархадын хотгор, Доод нуур, органик нүүрстөрөгч ба азотын нийлбэр агуулга, уур амьсгал, байгаль орчны өөрчлөлтAbstract
Монгол орон нь Ази тивийн муссоны тогтолцооны хойд зах, өрнөдөөс Атлантын агаарын их урсгал зонхилдог Сибирийн эх газрын уур амьсгалын өмнөд зах нийлсэн завсарын бүсд оршдог газар зүйн онцлогтой. Мөн тектоникийн идэвхижил ихтэй Умард Монголын бүс нутаг Дархадын хотгорт мөстлөгийн ул мөр харьцангуй элбэг тохиолдох тул эртний уур амьсгал, байгаль орчны өөрчлөлт, тэдгээрийг сэргээн тодруулах судалгааны ажилд зайлшгүй судлах шаардлагатай объектийн тоонд орно.
Дархадын хотгор нь Байгалийн рифтийн бүсийн баруун өмнөд хэсэгт далайн түвшнээс 1538 м өндөрт оршино. Дархадын хотгорын хэмжээнд одоогоос 100000-95000 жилийн өмнө явагдсан мөстлөгийн хамгийн их түрэлттэй холбоотойгоор мөсөн даланд боогдсон томоохон хэмжээний нуур оршиж байсан нь тогтоогдсон (Дорофеюк ба бусад 1998) бвгөөд хожуу плейстоцены төгсгөл үеэс эхлэн нуурын ус татарч улмаар өөр хоорондоо холбоотой хэд хэдэн нуур үлдсэн нь одоогийн Доод (Доод цагаан) нуур юм. Энэхүү эрдэм шинжилгээний өгүүлэлд Доод нуурын хурдасын литологийн тогтоц болон зарим цөмрөгийн биогеохимийн судалгааны дүнг үндэслэн хурдасын органик бодисын агууламж, тархалтын зүй тогтол, тэдгээрийн эх үүсвэр зэргийг тогтоож улмаар Дархадын хотгорын сүүлийн 14400 жилийн (урьдчилсан байдлаар) уур амьсгал, байгаль орчны өөрчлөлт, тэдгээрээс үүдэлтэй нуурын усны түвшний хэлбэлзэлийг тогтоох оролдлого хийлээ.
Судалгааны материал болох 3 өрмийн цөмрөгийг 2005 онд Монгол-Оросын хамтарсан экспедицийн хүрээнд авсан. Эдгээр цөмрөгийн органик нүүрстөрөгч (ТОС) ба азотын нийлбэр (ТN) агуулга, нийлбэр хүхрийн (ТS) агуулгыг Elemental Analyzer CHNS-O багажаар (КORDI) тодорхойлсон. Үүнээс Core-1 өрмийн цөмрөгийн хэд хэдэн интервал дээр үнэмлэхүй нас тодорхойлогдсоноор түүнийг судалгааны голлох материал болгосон. Дээжин дэх органик нүүрстөрөгч болон нийлбэр азотын агуулга нилээд хэлбэлзэлтэй ТОС 1.32% -6.59% ба ТN 0.139% - 0.512% хооронд байна. Ялангуяа цөмрөгийн дээд талын 300 см-н хурдасд ТОС ба ТN агуулга харьцангуй өндөр байгаа нь Голоцен буюу одоогоос 10000 жилийн өмнөуур амьсгал дулаан байсныг гэрчилж, харин цөмрөгийн доод хэсгийн 300 см-т тэдгээрийн агуулга буурсаныг тухайн цаг үед хурдас хуримтлалын хоёр өөр орчин нөхцөл байсныг тодорхойлж байна.
Downloads
References
Выхристюк, Л. А., 1980, Органическое вещество донных осадков Байкала: Новосибирск. с. 80-95.
Вильямс, Д.Ф., Карбанов, Е.В.,Прокопенко, А.А., и др 2001. Комплексные исследования позднемиоцеплейстоценовых донных отложений озера Байкал- основа палеоклиматических реконструкций и диатомовой биостратиграфии: геология и геофизика №.42, 1-2. с. 35-47.
Дорофеюк Н.И., Тарасов П.Е. 1998. Растительность и уровни озер севера Монголии за последние 12500 лет, по данным палинологического и диатомового анализов.// Стратиграфия, геологическая корреляция. Т.6.№1. с.73-87
Накай Нобияки и Муцуо Кояма, 1993. Реконструкция палеосреды по неорганическим компонентам, С/К отношению и изотопному отношению углерода на примера керна 1400 метровой скважины на озера Бива: История Озера Бива, с 131-143
Matsumoto, G. In., Chizu Fujimura, Koji Minoura, Takamatsu, N., Tetsuo Takemura, Susumu Hayashi, Koji Shichi and Kawai, T., 2003. Paleoenvironmental Changes in the Eurasian Continental Interior during the last 12 Million Years Derived from Organic Components in Sediment Cores (BDP-96 and BDP-98) from Lake Baikal: Lake Baikal, p. 75-94.
Narantsesteg Ts., D. Tomurhuu Ts., Oyunchimeg, 2010. Late Pleistocene /Early Holocene Climate Conditions of Northern Mongolia Based on Carbon and Oxygen Stable Isotopes of Dood Lake Sediments. Abstract volume of the 8th international Symposium on Environmental Processes of East Eurasia, Asian monsoon changes and interplay of high and low latitude climates. Kunming, China. November 7-9, p 13-16
Оюунчнмэг Ц., Түвшинжаргал., Б. ”Доод нуурын хурдсын геохимийн шинжилгээний урьдчилсан дүнгээс”. ШУА-ийн ГЭБХүрээлэнгийн эрдэм шинжилгээний бүтээл №19, Х123-129, 2009 он. Академич ШУ-ны доктор О.Төмөртогоогийн 70 насны ойд зориулсан тусгай дугаар
Oyunchimeg, Ts., Uugantsetseg, B., Tomurhuu.D., Narantsetseg, Ts., Krivonogov, S and Idermunkh,T. Late Pleistocene and Holocene environmental changes from sediment records of the Lake Dood (Darhad Basin) in Northern Mongolia. Abstract volume of the 8lh international Symposium on Environmental Processes of East Eurasia, Asian monsoon changes and interplay of high and low latitude climates, Kunming, China, November 7-9, 2010, p 19-20
Krishnamurthy, R. V., Bhattacharya, S. K., Kusumgar, S., 1986. Paleoclimatic changes deduced from I3C/I2C and C/N ratios of Karewa lake sediments. India: Nature 325. p. 150-152.
Прокопепко А. А., Карабанов Е. Б., Кузьмнн М. И., Вильямс Д. Ф. 2001. Причины раннего оледенения сибири при переходе от казанцевского климатического оптимума к зырянскому ледниковому периоду (результаты изучення донных осадков озера Байкал), Геология и геофизика, т, 42, 1-2, с. 64-75
Цэрэнсодном Ж. 2000. Монгол орны нуурын каталог (цэс), Улаанбаатар. х 116-117
Fedotov A.P., Chebykin E.P., Semenov M.Yu., Vorobyova S.S., Osipov E.Yu., Golobokova L.P., Pogodaeva T.V.,Zheleznyakova T.O., Grachev M.A. Tomurhuu D., OyunchimegTs., Narantsetseg Ts., Tomurtogoo O., Dolgikh P.T., Arsenyuk M. I., M. De Batist Changes in the volume and salinity of Lake Khubsugul (Mongolia) in response to global climate changes in the upper Pleistocene and the Holocene // Palaeogeography, Palaeoclimatology, Palaeoecology. - 2004. - V. 209. - P. 245-257.
Krivonogov S. K., Sheinkman V. S., Mistruykov A. A. 2005. Stages in the development of the Darhad dammed lake (Northern Mongolia) during the Late Pleistocene and Holocene. Quaternary' International. 136, 83-94.
Krivonogov, S.K., Kazansky A., Oyunchimeg, Ts., Narantsetseg, Ts., Tomurhuu D, Dolgorsuren Kh. 2008, New in the studies of the Darhad basin, Mongolia, The 7th international Symposium on Environmental Changes in East Eurasia and Adjacent Areas-High resolution records of terrestrial sediments, Ulaanbaatar-Hatgal, Mongolia, August 23-29. p 90
Tomurhuu, D., Chebykin, E.P., Fedotov, A.P., Ts.Oyunchimeg., S.S.Borobyova and Ts.Narantsetseg 2003a. Lake Hovsgofs sediment geochemistry. Abstract volume of “Baik-sed-2”, International workshop on sedimentary' processes in large Lakes, 17-18 January 2003. Gent. Belgium, p. 56
Watanabe, H. Naraoka, M. Nishimura, M. Kinoshita and T. Kawai, 2003. Glacial-interglacial changes in organic carbon, nitrogen and
sulfuraccumulation тin Lake Baikal sediment over the past 250 kyr. Geochemical Journal. Vol. 37, p 493 - 502
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Геологийн асуудлууд
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.