МОНГОЛЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН ГАЗАРЗҮЙН ТОЙМ (Физик-газарзүйн мужлалын асуудалд)

Authors

  • Ж.БЯМБА Монгол Улсын Их Сургууль

Abstract

Монгол Улсын нутаг дэвсгэр Ази тивийн зүүн төв хэсэгт байрлана. 1565 мян хавтгай дөрвөлжин км талбайг эзлэн орших энэ нутаг дэвсгэр бол Алтай- Саяны ба Өвөр Байгалийн уулс, Төв Азийн говирхог талын уулзвар бөгөөд ерөнхийдөө уулархаг орон юм. Энд баруун талаас ноёлох оргилууд нь 3000 4000 м-ийн үнэмлэхүйн өндөртэй, баруун хойшоо суналтай Алтай, Хангай, Саяны сэргэсэн уулс, зүүн талаас Өвөр Байгал, Хэнтий, Дагуурын зүүн-хойшоо чиглэлтэй үнэмлэхүйн өндөр нь 3000 м-ээс хэтрэхгүй өндөрлөгүүдтэй тэгшрэлийн үс шатандаа яваа сэргэсэн уулс уулзалдана. Харин нутгийн зүүн, зүүн төв хэсэгт 800-1000 м-ийн үнэмлэхүйн өндөр зонхилсон Төв Азийн ухаа гүвээт тал, элсэн говь, үйрмэг, дайрган цөлийн хойд үргэлжлэл тулан ирнэ.

Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд нам доор газар байтугай үнэмлэхүйи өндөр нь 500 м-ээс доош суусан газар байхгүй. Голдуу 1000м-ээс илүү гарсан өндөртэй, өргөгдсөн тал, уул нуруу зонхилсон (80%) гадаргуутай ажээ. Үүнээс дөнгөж 2.5 хувийг 3000 м -ээс дээш үнэмлэхүйн өндөртэй уулс [4] эзлэж байгаагаас үзвэл тус улсын нутаг дэвсгэрийн ихэнх гадаргууг 3000-1000 метрийн хооронд хэлбэлзэх өндөртэй дунд зэргийн бэсрэгхэн ба намхавтар уулс, өргөгдсөн тал эзэлнэ.

Үлдэж байгаа 20 орчим хувийг голдуу өргөгдөж байгаа элэгдэл- хуримтлалын ба давхарлалын тал эзэлнэ. Монгол улсын нутаг дэвсгэр дундажаар 1580 м өргөгджээ. Хамгийн нам доор газар болох 560 м үнэмлэхүй өндөрт орших Хөх нуурын хотгор нутгийн зүүн - хойд хэсэгт байрлана.

Монголын нутаг дэвсгэрийн өнөөгийн энэ физик-газарзүйн дүр төрх нь Төв Азийн хэмжээнд явагдсан геологийн урт удаан хугацааны эндоген, экзоген хүчний харилцан уяпдаатай явцуудын илэрхийлэл юм. Эдгээр явцуудаас давамзайлан ул мөрөө үлдээж буй хүчин зүйл бол Монголын нутаг дэвсгэрийн түрүү мезозойгоос уламжлан хөгжиж ирсэн палеогеографийн (эртний түүхэн-газарзүй) ул мөр, кайнозойд дээд мааньтад болж буй гүнийн халууны нөлөө болон нарны эрчим хүчний үйлчлэл зэрэг болно. Эдгээрээс эхний хоёр хүчин зүйлийг арай дэлгэрэнгүй авч үзлээ. Дэлхийн дотоод хүчинтэй нөлөөллийн хувьд эн зэрэгцэх бөгөөд физик-газарзүйн бүс нутгийн шинж төрхийг буй болгоход идэвхтэй оролцогч экзоген хүчин зүйл бол нарны эрчим хүч юм. Нарны эрчим хүчийг хүлээж авах нөхцөл байдльш хувьд Монголын нутаг дэвсгэр бол хойд сэрүүн бүсийн эх газрын эрс тэс уур амьсгалаар тодорхойлогдоно. Энэ талаар эрдэмтэдийн [11, 12] бүтээлд дэлгэрэнгүй дурьдсан байдаг болохоор энд дахин нурших нь шаардлагагүй юм. Монголын нутаг дэвсгэр мезозойгоос эхлэн эх газрын горимоор хөгжиж ирсэн болохоор эртний газарзүйн хөгжлийн сүүлийн 200 орчим сая жилийн хувьслыг авч үзэх боломжтой юм [3, 4, 8, 10]. Монголын улсын нутаг дэвсгэр доор ялангуяа түүний баруун, төв, зүүн хойд хэсгийн хэмжээнд астеносферийн хэмжээнд хэт хөнгөн мааньт үүсэн түүний орой дээр уул үүсэх явц олигоценээс эхлэн хүчтэй явагдах болжээ.

Downloads

Download data is not yet available.

References

Бадамгарав Д. Об основных генетичсских признаках континентальных палеогеновых отложений Юго-Западной Монголии. “Проблемы геологий Монголии” номонд Улаанбаатар, ШУАХэвлэл, 1987. х.155-169.

Барсболд Р. К тафонолии и палеоэкологии позднего мела. “Проблемы геологий Монголии" номонд Улаанбаатар,

ШУАХэвлэл, 1987. х.129-146.

Геология Монгольской Народной Республики. Том 1, Стратиграфия. Хариуцлагатай эрхлэгчид: П.А.Маринов, Л.П.Зоненшайн, В. А.Благонравов. Москва, Недра, 1973. 580х.

Геоморфология Монгольской Народной Республики. Хариуцлагатай эрхлэгч: Н.А.Флоренсов, С.С. Коржуев. Москва, Наука, 1982. 248х.

Гольберг А.В. Основы региокаяьной иалеоклиматологии. Москва, Недра, 1987. 222х.

Девяткин Е.В. Кайнозой Внутренной Азии. Автореферат дис д - ра геол. минерал. Москва, Наука, 1978. 34х.

Зорин Ю.А., Ноеоселова М.Р., Рогожина В.А. Глубинная структура территории Монголии. Новосибирск, Наука, 1982. 193х.

Лискун И.Г., Бадамгарав Д. Литология кайнозоя Монголии. Москва, Наука, 1977. 159х.

Любимоеа П.С. Остракоды меловых отложений восточной части Монгольской Народной Республики. Ленишрад, Гостоптехиздат, 1956. 274х.

Мезозойские озерные бассейны Монголии, Хариуцлагатай эрхлзгч: Г.Г.Мартинсон, Лснинград, Наука, 1982.212х.

Монгол орны физик-газарзүй. Редактор Ш.Цэгмид. Улаанбаатар, Улсын хэвлэлийн газар, 1969. 405х.

Мурзаее Э.М. Монгольская Народная Республика. Москва, Гсо- физик, 1952. 472х.

Нармандах. Ископаемые черенахи Монголии “Проблемы геологии Монголии" номонд Улаанбаатар, ШУАХэвлэл. 1987. х.170-176.

Селиваное Е.И. Неотсктоник и геоморфология Монгольской Народной Рсспублики, Москва, Наука, 1972. 296х.

Синицын В.М. Центральная Азия. Москва, Геофиз, 1959. 454х.

Синицын В.М. Введение в палеоклиматоло! ию. Ленинград, Недра, • 1967. 232 х.

Физико-географичсский атлас мира. Дарга И.П.Герасимов. Москва, АН СССР.ГЕГиК СССР, 1964.

Ханд Ё. Тафономия и условия обитания позднемсловых и раннепалеогеновых остракод МНР. "Проблемы геологий Монголии" номонд Улаанбаатар, ШУАХэвлэл, 1987. х. 147-156.

ХЭ.Шагдир 1П. Монголын газарзүйн нэрийн товч толь бичиг. Улаанбаатар, Ардын Боловсролын Яамны хэвлэл, 1978. 265 х.

Степанов П.П., Волхонин В.С. Современная структура и глубинное стросние земной коры Монголии по геофизическим данным. "Советская геология", №5, 1969, с.47-63

Зоненшайн Л.П., Савостин Л.А. Введение в геодинамику. М.Недра, 1979. 311х

Downloads

Published

2023-11-30

How to Cite

Ж.БЯМБА. 2023. “МОНГОЛЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН ГАЗАРЗҮЙН ТОЙМ (Физик-газарзүйн мужлалын асуудалд)”. Geological Issues 4 (November):279-300. https://journal.num.edu.mn/geology/article/view/6584.

Issue

Section

Судалгааны өгүүллэг

Most read articles by the same author(s)

<< < 1 2