СУЛИНХЭЭРИЙН БҮС БА ХУТАГ УУЛЫН БЛОКИЙН МЕТАЛЛОГЕНИЙ АСУУДАЛД
Abstract
Сулинхээрийн бүс нь нилээд нийлмэл тогтоцтой учир судлаачдын дунд түүний хөгжлийг өөр өөрөөр тайлбарлаж иржээ. Тухайлбал О.Д.Суетенко [1] уг бүсийг Өвөр Монголын атираат бүсэд хамааруулж энд офиолитийн бүрэн эвшил байхгүйг тэмдэглэсэн байна. А.Б.Дергунов, Н.С.Зайцев. нар [2] уг бүсийг хожуу палеозой+түрүү мезозойн атираат стрүктүүр гэж үзсэн бол Ж.Бямба [3] түүнийг рифтийн стрүктүүр хэмээн тодорхойлжээ. Мөн С.В.Руженцев нар [4] Сулинхээрийн бүсийг рифтингээр үүссэн далайн стрүктүүр гэж үзсэн байна.
Металлогенийн хувьд энэ дүүрэгт Р А.Кузнецов Сулинхээрийн бүсийг Төв Азийн мөнгөн усны металлогенийн их бүслүүр гэж ялгасан бол А. А.Оболенский [9] энд Өмнөд Тотошаны мөнгөн усны бүсийг ялгажээ. Г.Дtжидмаа нарын [8] зохиосон 1:1000000 масштабтай ашигт малтмалын зурагт уг дүүргийг Өмнөд Монголын металлогенийн их мужид хамааруулж Хутаг уул Халзан уулын металлогенийн бүсүүдийг ялгасан байна.
Сүүлийн үед энэ дүүрэгг Б.Алтангэрэл, Ж.Өлзийбаяр. Л.Далай. Б.Баасан, Я.Даваадорж. Г.Бөмбөрөө нар [5, 6, 7 ] геологийн эрэл-зураглалын ажлыг гүйцэтгэсэн нь Сулинхээрпйн бүс ба Хутаг уулын блокийн геологи ба металлогенийн талаар цоо шинэ мэдээлэлүүд цугларч байна.
Downloads
References
Суетенко О.Д., 1971, Тектоника палеозой юго-восточной Монголии. Автореферат канд.диссертации. Москва, 29 с.
Дергунев Л.Б., Зайцев Н.С., Моссаковский А.А., Перфильев. А.С., 1971 Герциниды Монголии и проблема Палеотетиса Проблемы теоретической региональной тектоники. Москва.
Бямба Ж., 1990, Основные этапы тектонического развития территории Монголии Изв. ВУЗ, Геология и геофизика, стр. 29-36
Руженцев С.В., Поспелов И.И., Бадарч Г, 1992, Офиолитовые сутуры Внутренней Монголии. ДАНСССР, т.322, №5, стр.953-958
Дагва-Очир Я., Сэрчиннамжил., 2001, Дорноговь аймгийн Өргөн, Сайхандулаан, Мандах, Эрдэнэ, Хөвсгөл, Хатанбулаг, Улаанбадрах сумдын нутагт 1991-1994 онуудад Зүүнбаянгийн III ангийн гүйцэтгэсэн 1:200000 геологийн бүлэгчилсэн зураглал, ерөнхий эрлийн ажлын тайлан, УБ, ГМТ
Алтангэрэл Б., Дамдинжав Б., Жамсранжав Ц.. Чулуун Д, Батжаргал Н., 1998, Зүүн- баруун Тогоо уулын районд 1996-1997 онд хийсэн 1:50000-ны харьцаатай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын тайлан. Уб, ГМТ
Алтангэрэл Б., Баасан Б., Далай Л., 2001, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг Сулинхээрийн талбайд 1999-2001 онд гүйцэтгэсэн 1:50000-ны масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын тайлан. Уб.ГМТ
Дэжидмаа Г. нар, 2001, Монгол Улсын ашигт малтмалын (төмөрлөг, үйлдвэрлэл- техникийн түүхий эд) 1:1000000 масштабын зураг, УБ. ГМТ.
О6оленский А.А., 1985, Металлогения на ртуть МНР. УБ.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Геологийн асуудлууд
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.