МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ПЕТРОГРАФИЙН СУДАЛГАА, ҮР ДҮН

Authors

  • Л.ЖАРГАЛ Монгол Улсын Их Сургууль
  • Д.БАТ-ЭРДЭНЭ Монгол Улсын Их Сургууль
  • Б.ЭРДЭНЭЦОГТ Монгол Улсын Их Сургууль

Abstract

Монголын нутаг дэвсгэр дээр нүүрс олж судалсан, олборлож ашигласан, үйл ажиллагаа 100 гаруй жилийп түүхтэй боловч  түүний бодисын найрлагын системтэй судалгааг дөнгөж XX зууны 80-аад оны дундуур эхэлсэн байна.

Үүнээс өмнө нүүрсний петрографийн судалгааг тоотой хэдхэн орд дээр тодорхой зорилгоор явуулж байжээ. Үүнд, анхны петрографийн судалгааг А.М.Шамская 1936 онд Тамсагийн сав газрын Зүүнбулагийн нүүрсэнд хийсэн нь одоо зөвхөн түүхийн ач холбогдолтой болсон байна [3]. Дараа нь 1950 онд Налайхын нүүрснээс шахмал түлш бэлтгэх боломжийг тодруулахаар петрографийн судалгаа хийжээ. Мөн зарим нэг ордын нүүрсийг цөөн тооны сорьцоор найрлагыг нь судалж (Алагцахир, Шарынгол, Багануур гэх мэт) байв.

1970-аад онд Чойр-Нялгын сав газрын Өвдөг худаг, Шивээ-Овоо, Их улаан нуурын ордын нүүрсний петрографийг Д. Бат-Эрдэнэ анх удаа нилээд нарийн судалж, бодисын найрлага, нүүрсний чанарын үзүүлэлтийн хоорондын уялдааг тогтоон, нүүрсний петрографийн ангилалыг боловсруулж, хуримтлалын эртний газарзүйн нөхцөлийг сэргээн босгосон болно. [1]. Цаашид ийм судалгаа нилээд өргөжиж, Монголын нүүрсний бүх сав газрын нүүрсийг 40 орчим орд дээр судалсан байна [3-8, зураг-1].

Одоо манай ордуудаас Өмнөгөвийн сав газрын Тавантолгойн нүүрсний петрографийн найрлага хамгийн их нарийвчлалтай, харин Дорнод Монголын провинцийнх илүү өргөн хүрээтэй судлагдаад байна [3; 5; 7-9].

Нүүрсний судалгаанд орчин үеийн цогцолбор арга аргачлалыг хэрэглэснээр судалгааны түвшинг илүү гүнзгийрүүлж өгснөөс гадна нүүрсний чанар, хувирлын зэргийг нарийвчлан тогтоох, нүүрсний хэрэглээний хүрээг тодорхойлох боломжтой болж, манайд анх удаа бүх төрлийн нүүрс, үүний дотор антрацит байгааг илрүүлсэн болно [3; 5-8]

 

Downloads

Download data is not yet available.

References

Бат-Эрдэнэ Д. 1976. Нижнемеловые угленосные отложения Чойренской впадины (Вост. Монг.). -Дисс. на соис. уч. ст. канд. г. - м.н. 177 стр, Иркутск.

Бат-Эрдэнэ Д. 1977. Петрографическая характеристика углей Чойренской впадины. -Сб. Тр. ГИН АН МНР, №3, стр. 178-191, Улаанбаатар.

Бат-Эрдэнэ Д. 1992. Закономерности размещения и условия образования угольных бассейнов в орогенных структурах Монголии. -Дис. на соиск. уч. ст. доктора г.-м..н. 326 стр. Москва.

Бат-Эрдэнэ Д., Жаргал Л. 2000. Особенности качества углей Вост. -Монг. провинции. -с. Геологийн асуудлууд, №01, стр 4-10, Улаанбаатар.

Бат-Эрдэнэ Д., Жаргал Л. 2000. Витринитийн гэрэл ойлгох чадварыг шатах ашигт малтмалын судалгаанд хэрэглэх нь. -с.Геологийн асуудлууд, №01, стр. 34-53, Улаанбаатар

Жаргал Л. 1997. Петрографический состав, качество и условия накопления нижнемеловых углей Вост. Монголии. -Автореферат дисс. на соис. уч. ст. канд. г.-м.н., 28 стр, Улаанбаатар.

Жаргал Л., Бат-Эрдэнэ Д, 2000. Монголын нүүрсний хувирал. -с. Геологийн асуудлууд, №01, х. 18-33, Улаанбаатар. . •

Жаргал Л., Бат-Эрдэнэ Д., Шорин В.П. 1989. Петрографический состав углей Зап.-Монг. угленосной провинции. -Сб.Геология и разв. недр МНР., стр 116-117, Улаанбаатар.

Кузнецова А.А., Жаргал Л., Цэрэнсодном П., Эрдэмбат Л. 1990. Петрографическая характеристика углей основных пластов Тавантолгойского месторождения. -Кн.Геол. и полезные ископаемые МНР, стр. 158-163, Москва.

Downloads

Published

2023-11-28

How to Cite

Л.ЖАРГАЛ, Д.БАТ-ЭРДЭНЭ, and Б.ЭРДЭНЭЦОГТ. 2023. “МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ПЕТРОГРАФИЙН СУДАЛГАА, ҮР ДҮН”. Geological Issues 5 (November):53-78. https://journal.num.edu.mn/geology/article/view/6540.

Issue

Section

Судалгааны өгүүллэг

Most read articles by the same author(s)

<< < 1 2 3 4 > >>