ХАНГАЙН БАССЕЙНЫ ГЕОЛОГ-ТЕКТОНИКИЙН АСУУДАЛД

Authors

  • Д.ЖАВХЛАНБОЛД Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль
  • Д.ЧУЛУУН Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль
  • Ч.ТӨМӨРЧӨДӨР Гурван талст ХХК
  • Ш.ЛХҮНДЭВ Гурван талст ХХК

Abstract

Хангайн бүс нутагт хийгдсэн сэдэвчилсэн болон геологийн зураглалын ажлуудыг, террейний тектоникийн мужлалын шинэ зураг схемүүдтэй харьцуулах, эмхэтгэн үзэхэд төрсөн зарим санаа, саналуудыг хуваалцах зорилгоор энэ бэсрэг өгүүлэлийг бичлээ. Бид Хангайн нурууны орчинд ялгагдаж байгаа Хархорин, Заг-Хараагийн болон Цэцэрлэгийн террейнүүдийн (Төмөртогоо, 2003) хоорондох хурдас хуримтлал, геологийн хөгжлийн уялдаа холбоог тайлахыг оролдлоо.

Заг-Хараагийн террейн нь Хангай Хэнтийн уулсыг хүрээлэн түүний захын өргөгдөл байдлаар ангилагдаж ирсэн бөгөөд өмнөх судлаачид Шар ус гол, Өндөр-Улаан, Хойд Хэнтийн өргөгдлүүдэд ангилж ирсэнээс гадна Загийн болоод Хараагийн бүсүүд болгон ангилж байжээ (Тектоника МНР, 1974). Харин Цэцэрлэгийн турбидит төррейн нь Хангайн нурууны төвд байрших ба урьдах судлаачдын ялгаж ирсэн Хангайн синклинори буюу хотгортой тохирно /Геология МНР, 1973, Тектоника МНР.1974). Урьдах судлаачид тус террейнийг Хангайн хотгороор ялгахдаа түүнийг доод палеозойн атираат суурьтай дунд палеозойн давхацмал структур гэж үзэж байсан билээ (Тектоника МНР.1974). Гэвч сүүлийн үед Ш.Лхүндэвийн судалгаагаар Онгийн голын ай савд Эрдэнэцогт формацын уланд дээд силурийн настай байж болох толейтийн серийн базальтын зузаалаг илэрсэнийг тогтоосноор тус структур давхацмал бус, харин шинээр үүссэн далайн царцдас бүхий террейн гэж ялгасан байдаг.

Downloads

Download data is not yet available.

References

Баярсайхан Ц, Хэнзий С, Өлзийцогт Ч, Хүрэлбаатар А, Гансүх Ц, 1990. L-47-IV, X хавтгайн геологийн тогтоц ашигт малтмал. Хангайн 5-р ангийн 1986- 1988 онд Баянхонгор, Архангай аймгийн нутагт гүйцэтгэсэн 1:200000-ны харьцалтай геологийн зураглалын ажлын үр дүнгийн тайлан, Мөрөн хот

Бямба Ж, 2003. Геотектоник, Улаанбаатар, Сэлэнгэ пресс, 364х:

Геология Монгольской Народной Республики, том II, Изд-во Недра М., 1973

Гүрцоо С, Тилеу Д, 1990. Зүүн хангайн геологийн тогтоц ашигт малтмал, L-47- V, VI, XII хавтгайд 1986-90 онд Их тамирын 4-р ангиас явуулсан 1:200000-ны масштабын эрэл-зураглалын ажлын үр дүнгийн тайлан. Мөрөн хот

Дергунов А.Б, 1989. Каледониды Центральной Азий/ Москва: Наука, 192с.

Жавхланболд Д, Чулуун Д, 2003. Мөнгөнцээж формаци (R₁₋₂ mč)-ийн структурын зарим онцлогоос. /Зүүн хойт Хангай/. Геологи-№9, х.123-130.

Тектоника Монгольской Народной Рөспублики. Изд-во Недра М., 1974.

Төмөртогоо О, 2002. Монгол улсын тектоникийн 1:1000000-ны масштабын зургийн товч тайлбар. Улаанбаатар

Төмөрчөдөр Ч, Ганбат Д, Ноосой 3, Энхсайхан Ц, 1990. 1_-47-Х1,ХУН,ХУН1 хавтгайнуудын геологийн тогтоц, ашигт малтмал Галуутын 2-р ангийн 1986-1990 онд Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгийн нутагт явуулсан 1:200000-ны

масштабын эрэл-зураглалын ажлын үр дүнгийн тайлан. Мөрөн хот.

Филиппова И.Б. Основные черты строения и развития Хангайского синклинория (Центральная Монголии) //Геотектоника.-1969.-№5.-С.76-88.

Филиппова И.Б. Закономерности тектонического развития «терригенных» геосинклинальных зон (на примере некоторых зон Центрально-Азиатского складчатого пояса) // Вторая конф. по проблемам геол. и пол. иск. Зарубежных стран.-М., 1971,-С. 51-52

Хосбаяр П., Бямбаа Б. Геологическое строение и полезные ископаемые Угийнуурского района (Отчёт о результатах геолого-съёмочных работ м-ба 1:200000, проведенных Угийнуурской партией в 1985-1987 г.г.) УБ 1987.

Downloads

Published

2023-11-27

How to Cite

Д.ЖАВХЛАНБОЛД, Д.ЧУЛУУН, Ч.ТӨМӨРЧӨДӨР, and Ш.ЛХҮНДЭВ. 2023. “ХАНГАЙН БАССЕЙНЫ ГЕОЛОГ-ТЕКТОНИКИЙН АСУУДАЛД”. Geological Issues 6 (November):94-107. https://journal.num.edu.mn/geology/article/view/6517.

Issue

Section

Судалгааны өгүүллэг