УЛААНБААТАР ТЕРРЕЙНЫ ГОРХИ, АЛТАН ОВОО ФОРМАЦИЙН ЭЛСЭН ЧУЛУУНЫ ПЕТРОЛОГИЙН СУДАЛГАА
Abstract
Судалгааны талбайд тархсан Хангай-Хэнтийн бүсэд хамаарах Улаанбаатар террейныг гол бүрдүүлэгч хэсэг нь девон, карбоны хурдсууд болж өгдөг.
Хэнтийн нурууны өмнөд хэсэгт өргөн тархсан тунамал, хувирмал зузаалгийг анх М.А Усов (1914) Бэрхийн, Грауваккийн гэж 2 формацид хуваасан. Хожим структур, литологийн онцлогоор нь грауваккын формацийг Хангай-Хэнтийн бүсэд хамааруулсан бөгөөд М. Г. Королев (1952) эдгээрийг ( элсжин, кварцитын үе бүхий шаварлаг занарын зузаалаг, 2500-3000 м) дунд палеозойд, Б. Б. Беззубцев (1959) нэг формаци, 4 зузаалгийг (9000 м) ялгаж девонд, И.Б. Филлипова (1977) 4 зузаалаг (3600-3700 м) ангилж девонд ( Горхийн формаци) тус тус хамааруулсан байна.
Горхийн формацид хамааруулж байгаа хурдас чулуулгууд маш өргөн тархалтгай бөгөөд районы баруун хойд, зүүн өмнөд, зүүн хэсгийг бүхэлд нь хамаарч байна. Энэ нь ихэвчлэн элсжин, алевролит, цахиурлаг алевролитаас тогтох ба бөсөлийн нарийн үеүд, мэшилүүдийг агуулна. Хурдсын литологийн шинж , структурын онцлог, байршил, үүсгэж буй газрын гадаргын онцлог, агаарын зурагт тайлагдах шинж зэргийг харгалзан дээд, доод 2 зузаалагт хуваасан болно.
Алтан Овоо формацийг бүрдүүлдэг хурдас нь Улаанбаатар террейны төвийн хэсэг, судалгааны талбайн ихэнхийг бүрхэж Туул голын баруун зүүн биеэр гүвээ, нуруурхаг нилээд хэрчигдмэл гадаргуутай дунд зэргийн ондөржилттэй уулсыг үүсгэж байрлана.
Карбоны настай Алтан Овоо формаци нь терриген буюу турбидит хурдсаас тогтоно. Энэ хурдас нь зүүн хойш чиглэлийн суналтай, голдуу босоо байрлалтай атираанд хүчтэй
орсон онцлогтой бөгөөд девоны болон карбоны хурдсын үе давхаргууд өөр хоорондоо ихэвчлэн тектоникийн эгц уналтай хагарлуудаар тусгаарласан. Энэ нь гол төлөв элсжин, алевролит, аргиллит, шаварлаг занар, хааяа гравелит, хөрзөнгийн үеүдийн салаавчлалаас тогтсон элсжингийн турбидит юм.
Downloads
References
Dickinson, W.R., 1985, Interpreting province relations from detrital modes of sandstones. In: Zuffa, G.G. (ed.), Provenance of Arenite. Reidel, Holland, p.33-361.
Өнөдэлгэр, Т., Банзрагч, Б., Сэнгэдорж, Т., Отгончимэг, Х., Ховдхаан, Р., Бадарч, Д., Готовсүрэн, А., 1993, Улаанбаатар хотор орчмын 1990-1992 онуудад явуулсан гидрогеологийн иж бүрдэл эрлийн тайлан.
Өлзийбаяр, Л., Жаргал, Л. 2004 он “Чулуулаг бүрдүүлэгч эрдсүүд” х.73-75
Fоlк А., 2000, Sedimentary rocks
Балжинням Ө., 2003, Тунамал чулуулаг
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Геологийн асуудлууд
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.