Өмнөх үг

Authors

  • Редакцийн зөвлөл Геологийн асуудлууд сэтгүүл

Abstract

Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн Геологи, геофизикийн тэнхимээс эрхлэн гаргадаг, МУИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг цувралын Геологийн асуудлууд сэтгүүлийн тусгай дугаар 21 № 2 (574) та бүхэнд хүрч байна. Энэ дугаарт 2 жил тутамд зохион байгууллагддаг Монголын ба бүс нутгийн геологийн асуудлууд - 2022 (GIMAR - 2022) олон улсын хуралд хэлэлцэгдэж буй уригдсан илтгэлүүдийн өгүүллийг хэвлэв. Эдгээр тойм өгүүллүүд Монгол орны региональ геологи, тектоник, голлох металл ашигт малтмал болох алт, холимог металл, төмөр, мөн шатах ашигт малтмал, нүүрсний петрографи болон томоохон хот суурингийн геоэкэлогийн судалгааг хамарч байгаа юм. Энэ жил 5 дахь удаагаа зохиогдож буй Монголын ба бүс нутгийн геологийн асуудлууд - 2022 (GIMAR - 2022) хурлыг МУИС-ийн 80 жилийн ойд зориулан зохион байгуулж байна. Сэтгүүлийн энэ дугаарт хэвлэгдсэн өгүүллүүд сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл зэрэг геологийн бүх салбарт ашиглагдана гэж найдаж байна. Сэтгүүлтэй холбоотой санал, зөвлөмж байвал tsogo@num.edu.mn хаягаар редакцийн зөвлөлд ирүүлэхийг хүсье.

Геологийн асуудлууд сэтгүүлийг онлайн хэлбэрт шилжүүлэх туршилтын хугацаа дуусаж байгаа тул дараагийн дугаараас эхлэн өгүүллийн гар бичмэлийг https://journal.num.edu.mn/geology/index платформоор хүлээн авна. Энэ шинэ систем нь гар бичмэлийг хүлээн авахаас эхлээд, шүүмж болон засвар хийх, улмаар хэвлэлтэнд шилжүүлэх хүртэлх бүх явцыг бүрэн онлайн болгож байгаа юм. Зохиогч нар энэ системийн тусламжтайгаар өөрийн гар бичмэл сэтгүүлийн аль шатанд явааг бүрэн хянах боломж бүрдэж байна. Системийн танилцуулга, хэрэглэх дэлгэрэнгүй зааврыг “Өгүүллийн зохиогчийн гарын авлага” нэртэйгээр https://journal.num.edu.mn/geology/index байрлуулсан болно. Та бүхнийг энэ шинэ системтэй танилцан, гар бичмэлээ шинэ системийг ашиглан сэтгүүлийн редакцид ирүүлэхийг хүсэж байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-10-31

How to Cite

Редакцийн зөвлөл. 2022. “Өмнөх үг”. Geological Issues 21 (02):140-44. https://journal.num.edu.mn/geology/article/view/1265.

Issue

Section

Редакцын мэдээлэл

Most read articles by the same author(s)

1 2 3 > >>