Өмнөх үг

Authors

  • Редакцийн зөвлөл

Abstract

Монгол Улсад үндэсний геологийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 65 жилийн ой, Төрийн шагналт, шинжлэх ухааны доктор, профессор Ж.Бямбын 85 насны ойд зориулсан МУИС-ийн Геологийн салбараас эрхлэн гаргадаг Геологийн асуудлууд сэтгүүлийн ээлжит дугаар (№24) та бүхэнд хүрч байна.

Монгол Улсад үндэсний геологийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойгоор сэтгүүлийн тусгай дугаар хэвлэгдэж, баримтат кино хийгдсэн байх тул түүнээс хойших 5 жилд тэнхимийн эрдэм шинжилгээ, сургалт, нийгмийн үйлчилгээнд гарсан ололт амжилтыг гаргахыг зорьлоо.
Монголын геологийн судалгаанд томоохон үүрэг гүйцэтгэсэн нэрт эрдэмтэн, геологич Ж.Бямбын сүүлийн 25 жилийн бүтээл туурвилаас онцлон Монголын геологийн судалгаанд томоохон хувь нэмэр болж байгаа эрдэм шинжилгээний үр дүнг товойлгон гаргах нь гол зорилго байлаа. Профессор Ж.Бямбын бичсэн амьдралын замналын товч тэмдэглэл нь залуу геологичид, хойч үеийн залуустаа ажил амьдралдаа анхаарч, бодож явах “алтан захиас” юм.
Энэ дугаарын бусад өгүүллүүд МУИС-д багшилж байсан болон МУИС-ийг төгссөн геологич эрдэмтдийн профессор Ж.Бямба болон Монголын геологийн судалгаанд зориулсан өгүүлэл, дурсамжууд болно.
Тухайн өгүүллүүдийг стандарт шаардлагад нийцүүлэн зохиогчдын дарааллаар ишлэх болохыг зөвлөмж болгож байна.
Сэтгүүлийн энэ удаагийн дугаар, зохиогчдын өгүүлэлтэй холбоотой санал, зөвлөмж, шүүмж байвал МУИС, ШУС-ийн Геологи, Геофизикийн тэнхимд хаяглан ирүүлэхийг хүсье.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2025-10-16

How to Cite

Редакцийн зөвлөл. 2025. “Өмнөх үг”. Geological Issues 24 (01):5-6. https://journal.num.edu.mn/geology/article/view/10469.

Issue

Section

Редакцын мэдээлэл

Most read articles by the same author(s)

<< < 1 2 3 > >>