МОНГОЛЧУУДЫН ӨНГӨНИЙ МЭДРЭМЖ, ТҮҮНИЙ ХАНДЛАГА
Keywords:
Өнгөний мэдрэмж, МонголчуудAbstract
нгөний мэдрэмж бол хүн, түүний ойрын төрлийн амьтдад түүхэн хувьслын явцад боловсронгуй болон хөгжсөн чухал шинжүүдийн нэг юм. Хүн дүрст бичний олон сая жилийн түүхэн хувьсал хөгжил гурван хэмжээст орон зайн орчинд явагдсанаар мэдрэхүйн эрхтнүүдийн дотроос харах мэдрэхүй бусад амьтдыг бодвол илүү хөгжин улмаар мэдрэхүй, сэтгэцийн үсрэнгүй хөгжилтэй уялдан харааны эрхтэн төгөлдөржин боловсорч ертөнцийн өнгө ялгах чадварыг олж авсан байна. Ухаант хүн үүссэн цагаас л өнгө тэдний амьдралд чухал үүрэгтэй байж хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн явцад соёлын нэгэн онцгой элемент болон үлджээ.
Өнгө, буюу бүр тодорхой хэлбэл, аль нэг соёлыг тээгчдийн нүдэнд тодорхой өнгө болон тусч байгаа гэрлийн тусгал нь тэдний хувьд гоо зүй, ёс заншил, билэгдлийн цогц утгыг агуулан тодорхой зүйлийг илэрхийлж, тохирох хариу үйлдэл, дэг жаяг, зан үйлийг бий болгодог. Иймээс өнгөний мэдрэмж, түүний хандлага янз бүрийн угсаатан ястнуудад харилцан адилгүй, өөр өөрийн өвөрмөц онцлогтой байх бөгөөд тухайн ард түмний соёл, ёс заншил, эдлэл хэрэглэл, аман болон бичгийн урлагт гүн тусгалаа олсон байдаг.
Монголчуудын өнгөний бэлгэдлийн талаар угсаатны зүй, хэл шинжлэлийн үүднээс судалсан хэд хэдэн бүтээлүүд байдаг ч өнгөний мэдрэмжийн талаар тусгайлан судалсан нь бараг үгүй. Бид энэхүү судалгаагаар Монголчуудын эрхэмлэдэг болон дургүй өнгийг тодорхойлон, өнгөний мэдрэмж, хандлагыг хувь хүний нас, хүйс, мэргэжил, боловсролтой нь холбон авч үзлээ.