СҮХБААТАР АЙМГИЙН НУТАГТ ХИЙСЭН АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА (2007)

Authors

  • С.ӨЛЗИЙБАЯР
  • Д.НАВААН
  • М.ЭРДЭНЭ

Keywords:

Эртний Монгол, морьтой оршуулга, Онгон, Таван толгой, Өлгий, Өгөөмөр уул, Булган хайрхан, Дулаан уул, булш хиргисүүр сүйтгэгдэж буй тухай

Abstract

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг Ханан бор толгой, Шар хад болон мөн аймгийн Онгон сумын нутаг Тавантолгойд 2007 оны зун явуулсан археологийн судалгаагаар дурсгалын байршлын зургийг үйлдэж, их төлөв дундад үеийн монголын соёлд хамаарах өвөрмөц байгууламж бүхий 8 булш малтан судлав. Тавантолгойд хийсэн монголын үеийн булшны судалгаа нь урьд илэрч байгаагүй оршуулгын зан үйлийн олон элементийг (морь дагалдуулсан, баруун зүг хандуулсан, эмээлийн онцлог чимэглэл, буддын соёлын нөлөө ихтэй) илтгэж байгаа нь монголын үеийн нэгэн соёлыг ялган үзэх боломжтой шинэ эх хэрэглэгдэхүүнийг олгож байгаа юм.

 Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутаг Дулаан ууланд геологийн ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллийн мөрөөр уг газар хайгуул хийн урьд өмнө судлаачдын хараанд өртөөгүй байсан хүрэл, хүннү, түрэг, монголын үеийн археологийн олон дурсгалыг хадгалсан түүх соёлын томоохон дурсгалт газар болохыг илрүүллээ.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2007-12-01

How to Cite

С.ӨЛЗИЙБАЯР, Д.НАВААН, & М.ЭРДЭНЭ. (2007). СҮХБААТАР АЙМГИЙН НУТАГТ ХИЙСЭН АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА (2007). Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 3(1 (287), 60–76. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/1648

Most read articles by the same author(s)

1 2 3 > >>