The Category of Noun Gender - Contrastive Study in English, Russian and Mongolian Languages
Англи, орос, монгол хэлний нэр үгийн хүйсийн айн зэрэгцүүлсэн судалгаа
DOI:
https://doi.org/10.22353/MJFLC2023110Keywords:
noun, grammer category, noun case, form of expressing, the difference, the similarityAbstract
Нэр үгийн хүйсийн ай нь хэл болгонд харилцан адилгүй илрэх өвөрмөц нэгэн ай билээ. Аливаа үндэстэн ястан ертөнцийн юмс үзэгдлийг мэдэрч хүлээн авах үйл явцад хэл зүйн ай, тухайлбал хүйсийн ай чухал үүрэгтэй байдаг ба ялангуяа нэг хэлээс нөгөө хэл рүү орчуулах явцад адилтгал зүйрлэл, өвөрмөц хэлц зэрэг үндэсний онцлогийг тусгасан нэгжүүдийг орчуулах явцад нэн хэрэгцээтэй болно.
Орос Англи хэлийг хоёрдогч хэл болгон зааж буй багш нарын тухайд нэгж хичээлийн хөтөлбөр төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, хичээлийг сонирхолтой хялбар аргаар заах зэрэгт ач холбогдолтой төдийгүй оюутан сурагчид тухайн хэлүүдэд хүйсийн айн илрэх ижил төсөөтэй болон ялгаатай талыг олж мэдсэнээр хэлний чадвараа нэмэгдүүлэхээс гадна танхимд болон бие даан сурах чадварыг эзэмшихэд суурь болохуйц мэдлэг ур чадварыг давхар эзэмшиж болоход уг судалгааны ажлын практик ач холбогдол оршино.
Судалгааны явцад энэхүү зүй тогтлыг харилцааны хэрэглүүр болох хэлэнд илрүүлэх арга хэрэглүүр нь хэл бүхэнд байх боловч харилцан адилгүй илэрч байгаа нь тогтоогдлоо . Орос Монгол Англи хэлний нэрийн үгийн хүйсийн ай нь тодорхой тооны хүйс заах үүрэгтэй дагавар болон үг мөн түүнчлэн үгийн сангийн төвшинд буюу хүйс илэрхийлсэн бие даасан үгийн тусламжтайгаар үүсгэх аргууд аль аль нь нийтлэг зүй тогтол болон ажиглагдаж байна.
References
The modern language journal vol.26.(2006).Oxford.
Éric Mathieu, M. D. (2018).Gender and Noun Classification.Oxford.
Ibrahim, M. H. (1973).Grammatical gender: Its Origin and Development.Mouton.
Junying Liang, H. L. (2015, Jan 14). https://www.researchgate.net/publication/272577341.
Retrieved December 28, 2022, from Noun_distribution_in_natural_languages.
Kuznetsoa.S. (1953).Historical grammar of the Russian language.Moscow.Publishing House of Moscow State University.
Muchnik.I.P. (1971).Grammatical categories of year and name in the modern Russian literary language. The Science.Moscow.
Дэгмид.Б. (2003). Монгол,Орос,Англи зэрэгцүүлсэн хэл зүй. УБ. Ринчен.Б. (1991). Марк Твений минь махы нь идэж дээ. УБ.