English-Mongolian Color Adjectives their Intensification and Weakening of Meanings

Өнгө заасан тэмдэг нэрийн утга эрчимжих, буурах (Англи, монгол хэлэн дэх өнгө заасан тэмдэг нэрийн жишээгээр)

Authors

  • Sunjidmaa D. Foreign Language Center, School of Arts and Sciences, NUM, Mongolia

DOI:

https://doi.org/10.22353/MJFLC2021110

Keywords:

өнгө заасан тэмдэг нэр, утга, эрчимжүүлэх, бууруулах

Abstract

Тэмдэг нэрийн утгыг эрчимжүүлэх, бууруулах нь тэмдэг нэрийн үндсэн шинжийн нэг юм. Алтай болон Энэтхэг –Европын хэлний бүлд багтах монгол, англи хэлний тэмдэг нэр, ялангуяа өнгө заасан тэмдэг нэрийн утгыг эрчимжүүлэх , бууруулах зүй тогтлын ижил төстэй болон ялгаатай талыг олж тогтоон сургалтад ашиглах нь англи хэлийг хоёрдогч хэл болгон судалж буй хэн бүхэнд нэн шаардлагатай. Аливаа нэг юм үзэгдэлд агуулагдаж байгаа шинж чанар, билэг тэмдэг өөр юм үзэгдэлд байгаа тийм шинж чанар, билэг тэмдэгтэй адил хэмжээнд буюу эсвэл их бага янз бүр байдаг учиртай. Энэхүү зүй тогтлыг харилцааны хэрэглүүр болох хэлэнд илрүүлэх арга хэрэглүүр хэл бүхэнд байх боловч харилцан адилгүй. Монгол- Англи хэлний өнгө заасан тэмдэг нэрийн тухайд юм үзэгдлийн шинж чанарын хэм хэмжээг хэлэнд тусган үзүүлэхэд, нэг юм үзэгдэлд байгаа шинж тэмдгийг нөгөө юм үзэгдэлд байгаа адилхан шинж тэмдэгтэй нь харьцуулж, түүнээс илүү давуу буюу дутуу эсвэл адил хэмжээнд байгааг үзүүлэх болон, жишин харьцуулалгүй тухайн юм үзэгдэлд хэр зэрэг хэмжээтэй байгааг нь илрүүлэх арга аль аль нь тохиолдоно.Төрөл бус хэлүүд хэдий ч монгол-англи хэлнээ өнгө заасан тэмдэг нэрийн утгыг тодорхой тооны дайвар үг, дагавар залгаврын тусламжтайгаар үүсгэх нийтлэг зүй тогтол ажиглагдаж байна.

References

Бямбасан П. (2006), Монгол хэлний онол бүтцийн асуудалд, Улаанбаатар

Мөнх-Амгалан Ю., Кан Шин. (2014), Орчин цагийн монгол хэлний бүтээвэр судлал II, Улаанбаатар Нандин-Эрдэнэ О. (2015), Өнгө заасан нэрийг сэтгэц хэл шинжлэлийн үүднээс судлах нь.

Улаанбаатар

МУБИС, Монгол судлалын сургууль, Монгол хэл шинжлэлийн тэнхим. (2002), Орчин цагийн монгол хэл, Улаанбаатар

Өнөрбаян Ц. (2004), Орчин цагийн монгол хэлний үг зүй, Улаанбаатар

Gunter R. (1999), Adjective intensification – learners versus Native speakers. Amsterdam-Atlanta, GA. QUIRK Randolph, GREENBAUM Sidney, LEECH Geoffrey & SVARTVIK Jan, (1985), A Comprehensive

Grammar of the English Language, London/New York: Longman. http://journals.openedition.org/lexis/1079#article-1079

Published

2023-02-10

How to Cite

D., S. (2023). English-Mongolian Color Adjectives their Intensification and Weakening of Meanings: Өнгө заасан тэмдэг нэрийн утга эрчимжих, буурах (Англи, монгол хэлэн дэх өнгө заасан тэмдэг нэрийн жишээгээр). Mongolian Journal of Foreign Languages and Cultures, 25(547), 120–125. https://doi.org/10.22353/MJFLC2021110