Хятад хүний нэр төрийн үзэл (自尊性)

Chinese identity concepts

Authors

  • Chimedtseye M. МУИС-ийн ГХСС-ийн Хятад судлалын тэнхимийн багш, МУИС-ийн Күнзийн институтын монгол талын захирал, доктор (Ph.D)

DOI:

https://doi.org/10.22353/MJFLC2012133

Keywords:

нэр төр, ард түмэн, жаяг журам, өвөрмөц дүр, үндэсний сэтгэлгээ

Abstract

Хятадад хүмүүс хоорондын харилцааны хамгийн чухал хүчин зүйл бол нэр нүүр хэмээн үздэг. Нэр нүүрийг ихэд эрхэмлэхийн учир шалтгаанаар маш олон “жаяг журам” (rules on face) тогтсон байдаг.

Өрнөдахинд хувь хүний эрх чөлөөг ихэд эрхэмлэн, өөрөө өөрийгөө ямаг тэргүүнд тавин, бие даасан бодгаль хэмээн үздэг бол хятад хүний хувьд бусад хүн өөрийг нь хэрхэн үзэж буйг эн тэргүүнд чухалчилдаг. Өрнийн хүний “нэр төрөө эрхэмлэх сэтгэл” нь “хүн хүн өөрийн замаар, бусад хүн намайг юу гэх нь ер хамаагүй” гэсэн маягаар илэрдэг бол, хятад хүний хувьд бусдаар бахдуулж, бусдын бахдал, үнэлэмжийг олсноор “нэр төрөө эрхэмлэх сэтгэл” нь илэрдэг байна.

 

References

Лу Синь, Буяны ерөөл, орчуулсан Ж.Артөр, УБ., 1985.

Published

2023-05-03

How to Cite

M., C. (2023). Хятад хүний нэр төрийн үзэл (自尊性): Chinese identity concepts. Mongolian Journal of Foreign Languages and Cultures, 16(363), 248–256. https://doi.org/10.22353/MJFLC2012133