“Шүлгийн дундаас зураг тодорч, зургийн дундаас шүлэг эгшиглэдэг”-ийн учир

Painting in poetry and poetry in painting Wang Wei

Authors

  • Chimedtseye M. МУИС, ШУС, Хүмүүнлэгийн Ухааны Салбар, Ази судлалын тэнхим

DOI:

https://doi.org/10.22353/MJFLC2013119

Keywords:

дүрслэлийн сэтгэлгээ, сэтгэлгээний бүхэллэг, битүүлэг шинж, яруу найраг, уран зураг, хөдлөнги хийгээд зогсонги

Abstract

Эдүгээ тархи судлаачид, сэтгэл судлаачид, хэл шинжээчид, соѐл судлаачид хүний их тархины баруун тал бөмбөлөг, зүүн тал бөмбөлөг тус тусдаа үүрэг зорилготой болохыг нэгэнт баталжээ. Баруун тал бөмбөлөг нь янз бүрийн дүр, уран дүрслэлийг эмхэлж цэгцэлдэг бол зүүн тал бөмбөлөг нь хэлний янз бүрийн дохио тэмдэгтийг голлон эмхэлдэг ажээ. Баруун, зүүн тал бөмбөлөгийн сэтгэлгээний хэрэглүүр нь харилцан өөр өөр агаад баруун тал бөмбөлөгийн сэтгэлгээний хэрэглүүр нь уран дүрслэл болохын учир ийм сэтгэлгээг дүрслэлийн сэтгэлгээ хэмээж болох ажээ. Зүүн тал бөмбөлгийн сэтгэлгээний хэрэглүүр нь хэл болохын учир ийм сэтгэлгээг хэлний сэтгэлгээ хэмээж болох ажээ. Хятад хүний бүхэллэг хийгээд далд битүүлэг шинж бүхий дүрслэлийн сэтгэлгээ нь яруу найраг, уран зураг, уран бичлэг зэрэгт гүн гүнзгий шингэж, илэрч тодордог байна. Тан улсын үеийн сод найрагчдын нэг Ван Вэй юм. Түүнийг хятадын яруу найрагт ―Үзэмж төгс байгалийн агуу их тэнгэрлэг дууч‖, ―Уул ус ургамал цэцэгсийн дууч‖ хэмээн нэрлэдэг.Учир нь Ван Вэй (701-761) найрагчийн шүлэг найраг нь шүлгийн уран санаа, зургийн өнгө будгаар бялхан байдаг. Тиймийн учир Сүн улсын үеийн (960- 1127) их бичгийн хүмүүн Сү Ши (Сү Дунпо) (1037-1101) ―Түүний шүлгийг шимтэн сонсохул, шүлгийн дундаас зураг тодормуй, түүний зургийг шимтэн үзэхүл, зургийн дундаас шүлэг эгшиглэмүй‖ хэмээн тодорхойлсон нь хятадын яруу найргийн нэгэн дэг сургууль, онцлог дүр төрх болон мөнхөрсөн түүхтэй юм.

中国绘画、诗歌都让人感觉到无限的形象空间, 能给人以美的享受。富于暗示,而不是明晰的一览无遗,是一切中国艺术的理想。 诗歌、绘画及其他无不如此。 拿诗来说, 诗人想要传达的往往不是诗中直接说了的,而是诗中没有说的。 而人的感情、性格、愿望、理想都蕴藏着诗中,诗情、画意、抒情相互融吅,才会出现―诗中有画,画中有诗‖的 独特风格。

References

Н.Нансалмаа ―Тархи ухамсар хэл‖ МУИС ГХСС ―Гадаад хэл соѐл судлал‖ Эрдэм шинжилгээний бичиг. 2012 №363

冯友兰 著 中国哲学简史 北京大学出版社 1985 年

Я.Ганбаатар. Нангиадын сонгодог яруу найраг. Таван хэлний орчуулгыг зэрэгцүүлэхүй УБ, 2006

Буяны залбирал Хятад хэлнээс орчуулсан Ц.Базаррагчаа УБ, 2006

王维 陈殊原 编著 亓洲传播出版社 2006 年

Published

2023-05-03

How to Cite

M., C. (2023). “Шүлгийн дундаас зураг тодорч, зургийн дундаас шүлэг эгшиглэдэг”-ийн учир : Painting in poetry and poetry in painting Wang Wei. Mongolian Journal of Foreign Languages and Cultures, 17(387), 151–156. https://doi.org/10.22353/MJFLC2013119