Багш оюутны харилцаанд гарах зарим асуудалд
The case study of teacher-student relations
DOI:
https://doi.org/10.22353/MJFLC2012125Keywords:
харилцаа, сурган хүмүүжүүлэх харилцаа, холбоо, ганц урсгалтай харилцаа, хоёр урсгалтай нөлөө бүхий харилцаа, зөрчилт байдал дахь зан үйлийн стратеги, тактикAbstract
Хүмүүс өдөр тутам янз бүрийн харилцаанд орж байдаг бөгөөд харилцаа нь хүмүүсийн оршин тогтнох нөхцөл юм.
Боловсрол эзэмших гол хүчин зүйлийн нэг нь зайлшгүй багш, оюутны бие биенээ ойлгодог байх дотно харьцаа бөгөөд энэ асуудал зарим шалтгааны улмаас гажуудалд орж бүр сөрөг үр дагаварт хүргэж байна. Харилцах явцад байнга зөрчил гарч байдаг бөгөөд ерөөсөө харилцаа нь зохицох, зөрчилдөх гэсэн 2 талыг агуулж байдаг диалектик үйл явц юм. Энэ 2 тал зохих тэнцвэрт байдалд байж зөв хөгжил явагддаг агаад сөрөг тал нь ихэсвэл харилцаа алдагдаж, зогсоход хүрдэг.
Багш, оюутны хоорондын зөрчилт харилцаа юунаас болдог, ямар зөрчил, шалтгаанууд байна гэх мэт харилцаанд зөрчил үүсгэгч 2 талын зөв биш үйл ажиллагааг судлан, цаашид шийдвэрлэх арга замыг эрж, хайх үүднээс энэхүү судалгааны ажлыг чиглүүлэв.
Судалгаанд МУИС-ийн МКС-ийн 16 багш, 150 оюутан хамрагдсан.
Every day, people face with many kinds of relation with others. Relation and connection are the main factors of man kind’s existence.
This research work tends to study and find out the further solution on relationship problem among teachers and students. For example: What are the main reasons of argumentative connection between teachers and students, what are the reasons and problems of that.
16 teachers and 150 students of School of Mathematics and Computers, National University of Mongolia were involved in the study.
The relation between teachers and students has been studied with the methods and ways that are seen below. The conclusion turned out from our study is such as teachers valued their relation as 30% or bad, Students valued it as 50% or average. Summing up these numbers, total 80% shows the necessity to do comprehensive study on this case. 27 % of students valued the relation as real and honest, but 73% of students answered that their relation is unreliable and doubtful. According to the questionnaire, 11% of students always argue with teachers, 54% of students argue sometimes, and 35% of students never argue with their teachers. Apparently, 65% of students have correlation difficulty with their teachers. In addition, there are common 11 mistakes that they make were proven.
References
Ж.Даваа, Л.Жамц, Ц.Содов, Боловсрол судлалын үндэс, УБ., 2009.
В.Г. Крыско, Нийгмийн сэтгэл судлалын бүдүүвч, УБ., 2006.
Монголын боловсрол судлаач эрдэмтдийн сонгомол өгүүлэлийн түүвэр, УБ., 2002.
О.Мягмар, Хүний хөгжлийн сэтгэл зүйн лекцүүд, УБ., 2000.
Л.Уранцэцэг, Харилцааны сэтгэл судлал, УБ., 2003.
ХХ зууны Монголын боловсрол судлал, УБ., 2001.