МОНГОЛЫН БАРУУН БҮС НУТАГ ДАХЬ ШАШНЫ БАЙГУУЛЛАГЫН ТАРХАЛТ, ТӨЛӨВ БАЙДАЛ
DOI:
https://doi.org/10.22353/prs20201.4Abstract
Товч утга: Эдүгээ Монгол оронд 1990-ээд оноос шашин шүтэх эрх чөлөө нээлттэй болсонтой холбогдон дан ганц шашингүйн үзэл ухамсар, эс бол буддын шашин ноёрхох шинжтэй бус харин дэлхийн олон шашны урсгал номлолууд зэрэгцэн орших болсон. Монголын баруун бүс нутгийн хүн амын дунд буддын шашин, бөө мөргөл, ислам шашнууд зонхилох байр суурьтай оршин байж харин уламжлалт бус тэр дундаа дэлхийн шинэ шашны хөдөлгөөний урсгал чиглэлүүд ч мөн үйл ажиллагаа явуулж байна. Бидний энэ судалгаа Баруун бүс нутаг дахь шашны байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, нийгэмд үзүүлж буй эерэг, сөрөг үйлийн үр дагаврыг тооцох, цаашид ямар эрх зүйн орчин байвал тэр нь зөв болох тухай асуудлыг авч үзэхэд оршино.