Фридрих Ницше болон Жан-Поль Сартрын философи дахь эрх чөлөө ба ёс зүйн харилцаа хамаарлын тухай асуудал

Authors

  • Б.Дагзмаа
  • Б.Горхи

Keywords:

үлэмж хүн, эзэрхэх хүсэл эрмэлзлэл, уламжлалт ёс суртахуун, нигилизм, ухамсар, өөрөөрөө байгаа ахуй, өөрийн төлөөх ахуй, хуурамч итгэл

Abstract

Фридрих Ницше болон Жан-Поль Сартрын философид эрх чөлөө нь ёс зүйтэй холбогдон яригддаг. Ницшегийн хувьд эрх чөлөө нь хүний дотоод хүч, өөрийгөө бүтээх “эзэрхэх хүсэл эрмэлзлэл”-ийн илэрхийлэл бөгөөд уламжлалт ёс суртахууны хязгаарыг даван туулах замаар илэрдэг. Түүний үзэл баримтлалд эрх чөлөө нь ёс суртахууныг дагах бус, түүнийг давж, шинэ үнэлэмжийг бүтээх чадавх юм. Харин Сартрын философид эрх чөлөө нь хүний ухамсартай салшгүй холбоотой бөгөөд хүн туйлын эрх чөлөөнд оршсоноор ёс зүйн хариуцлагаа бүрэн ухамсарлах шаардлагатай болдог. Иймээс эрх чөлөө нь зөвхөн сонголт хийх боломж төдийгүй, ёс зүйн суурь нөхцөл болдог. Энэхүү өгүүлэл нь энэ хоёр сэтгэгчийн эрх чөлөөний тухай ойлголтыг ёс зүйн байр суурьтай нь уялдуулан шинжилж, тэдгээрийн хоорондын онолын ялгаа болон төсөөтэй талуудыг тодруулан, эрх чөлөө ба ёс зүйн харилцаа хамаарлыг философийн үүднээс шүүн хэлэлцэхийг зорьсон болно.Ингэснээр эрх чөлөөг зөвхөн субьектив мэдрэмж бус, ёс зүйн хүрээнд шинээр тодорхойлох боломж нээгдэнэ. Мөн энэ харьцуулалт нь орчин үеийн ёс зүйн асуудлыг шинэ өнцгөөс харах онолын үндэс суурийг бүрдүүлнэ.

Downloads

Published

2026-05-01

Most read articles by the same author(s)

<< < 1 2