Гамма цацрагийн үйлчлэлээр Усанболор (SiO2)-т үүсэх парасоронзон дефектийн судлагаа
DOI:
https://doi.org/10.22353/physics.v22i449.596Keywords:
Парасоронзон дефект, ЭПР спектроскопAbstract
Янз бүрийн үнэт болон хагас үнэт чулууны өнгийг өөрчилж хүссэн өнгө хэлбэрт оруулах асуудал үргэлд судлаачид төдийгүй хэрэглэгчидийн сонирхлыг татаж байдаг. Бид энэ ажлаар байгалийн хагас үнэт чулуу болох усанболор (SiO2)-ийн өнгийг гамма цацрагийн үйлчлэлээр өөрчилж, түүнд үүсэх парасоронзон дефекийг ЭПР спектрометрийн аргаар судлав. Судалгааны үр дүнгээс үзэхэд дээжийг гамма цацрагаар шарсны үр дүнд түүнд олон тооны парасоронзон төвүүд үүссэнээс усан болорын зоны бүтцэд өөрчлөлт орж материалын өнгө өөрчлөгдөж байгаагаас гадна дулааны боловсруулалтын горимоос хамааран парасоронзон дефектүүд тодорхой хэмжээгээр эдгэрч байгааг үзүүлэв.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Физик сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.