Даралтын нөлөөнд чулуулаг дээжний кристалл бүтцэд үүсэх үлдэгдэл хэв гажилт болон текстур бүтцийг нисэлтийн хугацааны нейтрон дифракцын аргаар судалсан үр дүн

Authors

  • Бадмаараг А ЦШНИ, Нейтроны физикийн лаборатори, Дубна хот, ОХУ
  • Шеффцюк К Карлсруэ-гийн технологийн хүрээлэн, Карлсруэ хот, ХБНГУ
  • Сангаа Д ШУА, Физик технологийн хүрээлэн, Улаанбаатар хот, Монгол Улс
  • Мюллер Б Карлсруэ-гийн технологийн хүрээлэн, Карлсруэ хот, ХБНГУ
  • Шиллинг Ф Карлсруэ-гийн технологийн хүрээлэн, Карлсруэ хот, ХБНГУ
  • Энхтөр Л МУИС-ийн ШУС-ийн Физикийн тэнхим, Улаанбаатар хот, Монгол Улс

DOI:

https://doi.org/10.22353/physics.v32i553.578

Keywords:

метаторфик, нисэлтийн хугацааны нейтрон, дифракц, текстур анализ, хэв гажилт, Ритвелд анализ

Abstract

Газрын гүний байгууламжийн эргэн тойронд үүсч буй механик хүч, температур зэрэг байгалын хүчин зүйлсийн нөлөөнд орж, кристалл бүтцийн эгэл тордоо эвдрэл, хэв гажилт үүссэн поликристалл метаморф хувьрал бүхий чулуулаг дээжний бүтцийн текстур шинж чанар болон хэв гажилтын судалгааг нисэлтийн хугацааны (TOF) нейтрон дифракцын аргаар судалсан болно. Туршилтыг ОХУ-ын Дубна хот дахь ЦШНИ-ийн ИБР-2М импульст нейтроны үүсгүүрийн 7–р сувагт байрлах SKATEPSILON нейтрон дифрактометрүүд болон тэдгээрийн дагалдах нэмэлт төхөөрөмжүүдийг ашиглан гүйцэтгэв. Эгэл торын хэв гажилтыг тодорхойлохын тулд нэг тэнхлэгийн дагуу 53 МРа хүртэл даралтын нөлөөлөл үүсгэн тухайн даралтын чиглэлийн дагуу 10 мм–ийн алхамтайгаар шилжүүлэн хэмжсэн хэмжилтийн үр дүнд поликристалл дээжний хамгийн өндөр хэв гажилтанд орж буй кварц фазын үлдэгдэл хэв гажилт нь суналтын мужид хамгийн багадаа -1.6 ∙ 10-3 ба түүнд перпендикуляр чиглэл дэх шахалтын мужид хамгийн ихдээ 1.2 ∙ 10-3 байгааг тодорхойлов.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-03-14

How to Cite

А, Б., К, Ш., Д, С., Б, М., Ф, Ш., & Л, Э. (2022). Даралтын нөлөөнд чулуулаг дээжний кристалл бүтцэд үүсэх үлдэгдэл хэв гажилт болон текстур бүтцийг нисэлтийн хугацааны нейтрон дифракцын аргаар судалсан үр дүн. Scientific Transaction of the National University of Mongolia. Physics, 32(553), 27–33. https://doi.org/10.22353/physics.v32i553.578

Issue

Section

Research article

Most read articles by the same author(s)

<< < 1 2