Давхар вольфрамит LiFe(WO4)2-ийн кристалл бүтэц ба соронзон шинж чанар

Authors

  • Ням-Очир Л Физикийн тэнхим
  • Дашжаргал Ч
  • Сангаа Д ФТХ
  • Фуесс Х

DOI:

https://doi.org/10.22353/physics.v16i355.293

Abstract

Давхар вольфрамит LiFe(WO4)2-ийн поликристаллыг хатуу биеийн урвалын аргаар, 800°C температурт гаргаж аван кристалл бүтцийг рентген дифракцын аргаар тодорхойлж, бүтцийн параметрүүдийг Ритвельдийн аргаар тооцоолов. LiFe(WO4)2 кристаллын эгэл тор нь моноклин сингоний C 2/c симметрийн огторгуйн групптэй, торын параметрүүд нь a= 9.2708(7)Å, b= 11.4002(1)Å, c= 4.8959(4)Å, β= 90.5096(4)° болохыг тодорхойлов.Уг давхар вольфрамит LiFe(WO4 )2-ийн соронзон шинж чанарыг температураас хамааруулан судлах хэмжилтийг SQUID төхөөрөмжинд гүйцэтгэн нам температурт антиферросоронзон шинж чанартай болж байгааг тогтоож Кюрийн
температур θ=-26 К, парасоронзон моментийн хэмжээ 4.1μB утгатай байгааг тогтоов. Нам температурт гүйцэтгэсэн нейтроны дифракцын спектрт антиферросоронзон фазад харгалзах Брэггийн пикүүд үүсч байгааг бүртгэв.

Downloads

Downloads

Published

2022-03-13

How to Cite

[1]
Н.-О. Л, Д. Ч, С. Д, and Ф. Х, “Давхар вольфрамит LiFe(WO4)2-ийн кристалл бүтэц ба соронзон шинж чанар”, Sci. tran. NUM, Phys., vol. 16, no. 355, pp. 55–59, Mar. 2022.

Issue

Section

Research article

Most read articles by the same author(s)

1 2 > >>